Ес эхэлж, цас орж, хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

Ес эхэлж, цас орж, хүйтэрнэ

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас
орж цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2013 оны 12 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

    Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон
төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд
5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон
Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 23-28, Сэлэнгэ,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 19-24 градус, Говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс
секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн,
харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө
буурна.

2013 оны 12 дугаар сарын
24-нөөс 12 дугаар сарын 28-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж,
цасан шуурга шуурна. Салхи 24-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор,
Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө
25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө
6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн
байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж