
Алан хядагч “Аль-Каида” бүлгийн толгойлогч, “Дэлхийн алан хядагч номер нэг” хэмээн дэлхий нийтэд алдаршсан Осама бен Ладеныг Америкийн тусгай хүчнийхэн сөнөөжээ. Цагаан алчуураар толгойгоо ороосон, цагаан нөмрөгтэй, буурал сахалт энэ эрийн зураг сонин хэвлэл, телевизийн дэлгэцээс салалгүй олон жилийг үдэж дэлхийн өнцөг булан бүрийнхний эчнээ танил болсон юм. Зартай алан хядагч Осама сая аргагүй хүчин мөхөсдөн “Аллах тэнгэртээ” заларчээ. Монголчууд хүнийг үгүй болоход бурхны орондоо одлоо гэдэг. Тэр утгаар нь авч үзвээс Осама бен Ладен “Аллах тэнгэртээ” явсан буй за.
Арав орчим жилийн өмнө, 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын Олон улсын худалдааны төвийн хоёр ихэр цамхгийг дүүрэн зорчигчтой иргэний нисэх онгоцоор дайран нурааж, Пентагоны байранд довтолсны гэм буруутан нь Осама бен Ладеныг гэдэг. Иймдээ ч зартай алан хядагчийн амь үрэгдсэн тухай дуулсан америкчууд баяр хөөрт умбаж, Вашингтоны иргэд Цагаан ордныг тойрон “АНУ, АНУ” хэмээн уухайлж, улсынхаа далбаагаар даллан, төрийн дууллаа аялцгаажээ. Энэ долоо хоногийн ажлын эхний өдрийн өглөө гадаадын цахим сайтуудад тавигдсан онцлох мэдээ энэ байв. АНУ-д 2001 оны намар болсон алан хядах үйл явдлаас хойш Осамаг олон ч удаа “үхүүлж, амьдруулсан” юм. “Үхэшгүй Кашей” гэгчээр аль нэгтэйгээс гараад л ирдэг байв. Хаа байгааг нь олон жил эрэн хайсан бен Ладеныг Пакистаны нийслэл Исламабадаас 60 км-ийн зайд орших Абботабад хот дахь харшдаа байхад нь Америкийн нисгэгчгүй онгоцноос пуужингаар харван хөнөөсөн гэх мэдээлэл байгаа ч далайн явган цэргийн тусгай албаныхан нисдэг тэргээр очин алан хядагчийн гэрт нэвтэрч, харилцан буудалцах үед Осама амь үрэгдсэн гэж өөр нэг эх сурвалж дамжуулав.
Осама бен Ладены харш бүхэл бүтэн цайз байсан гэж нүдээр харсан хүмүүс өгүүлжээ. Түүний харш Пакистаны хамгийн алдартай цэргийн академийн байрны ойролцоо байрладаг ажээ. Түүнтэй хамт хөвгүүдийнх нь нэг, бие хамгаалагч болох өөр бусад хэдэн хүн үрэгдэж хоёр эмэгтэй шархдан Осамагийн хоёр эхнэр, дөрвөн хүүхэд олзлогджээ. Осама хэд хэдэн эхнэр, 19 хүүхэдтэй юм. Тусгай ажиллагааг Барак Обама өөрөө зайнаас шууд удирдан Пакистаны тусгай албаныхан ч хүч хавсарсан ажээ. Ийнхүү олон жил АНУ-ын удирдагчид хийгээд Осама бен Ладены хооронд үргэлжилсэн “Муур хулганадах” тоглоом дуусав. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн үеэс эхэлсэн хөөцөлдөөн ийнхүү шувтарч, Обамад Осамаг жагсаалаас гаргах хувь тохиов.
Осама бен Ладен хэзээ амь үрэгдсэн нь тодорхойгүй байна. СNN-ийн мэдээгээр бол тэрбээр долоо хоногийн өмнө Афганистанд үрэгджээ. Харин Осама Пакистанд алагдсан гэсэн мэдээллийг Америкийн бусад хэвлэл, мэдээллийн агентлагууд тавдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө цацаж эхэлсэн байна. Пакистаны мэдээллийн хэрэгслүүд Осама бен Ладен тавдугаар сарын 1-ний үүрээр тус улсын нутаг дэвсгэрт алагдсаныг баталж байгаа юм. “Fox news” телекомпанийн мэдээлснээр Осама бен Ладены цогцсыг Америкийн засаг захиргаа тэр даруйд нь мэдэлдээ авчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн мэдэгдсэнээр үйл явдал Вашингтоны цагаар тавдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө болжээ.
Түүний үхлийг “Аль-Каида”-д өгсөн шийдвэртэй цохилт, алан хядах үйл ажиллагаатай хийсэн тэмцлийн гурав дахь амжилт” хэмээн гадаад орнуудад үнэлж байна. Афганистанд талибуудтай хийсэн олон улсын эвслийн үйл ажиллагаа, Иракт Садам Хусейний дэглэмийг устгасны дараах гурав дахь амжилт хэмээн Осамагийн үхлийг нэрлэжээ.
Алан хядагчийн амь үрэгдсэн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама үг хэллээ. Тэрбээр “АНУ-д халдаж гэм зэмгүй энгийн номхон олон мянган эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн үхлийн буруутан болсон Осама бен Ладеныг даран сөнөөлөө. Манайд тагнуулын хангалттай хүч бий гэж үзээд долоо хоног гаруйн өмнө би тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн юм. Миний удирдлагын дор өнгөрөгч ням гаригт Пакистаны Исламабад хотоос холгүй газар тусгай ажиллагаа явуулж, Америкийн цэргийнхэн зүйрлэшгүй эр зориг гарган бен Ладеныг устгаж, түүний цогцсыг гартаа орууллаа. АНУ алан хядагчидтай хийх тэмцлээ хэзээ ч мартаж байгаагүй. Есдүгээр сарын 11-нд амь насаа алдагсдын ар гэрийнхэн, төрөл төрөгсөдтэй илүү ойр дотно харилцсаар ирсэн. Тэр үе юу болсныг бид дандаа санан дурсдаг ” хэмээн Б.Обама хэлсэн үгэндээ дурджээ. Ерөнхийлөгч Б.Обама алан хядагчидтай хийсэн тэмцэл нь исламын шашинтай хийсэн тэмцэл биш гэдгийг онцолсон байна. “Осама бен Ладен мусульман шашинт олон хүнийг хороосон” гэдгийг хэлсэн үгэндээ дурджээ. Барак Обама Ерөнхийлөгч болсныхоо дараа Бин Ладенийг барих эсвэл алах тушаал өгсөн тухайгаа өөрийн хэлсэн үгэндээ дурдлаа.
Түүний хэлж буйгаар 2010 оны наймдугаар сард түүний бүгж байсан байршлыг тогтоосон байна. Улмаар энэ оны гуравдугаар сард тус мэдээлэл нотлогдож, дөрөвдүгээр сарын сүүлээр Бин Ладеныг барих тушаал өгчээ. АНУ-д 2001 оноос түүнийг “номер нэг алан хядагчаар” зарласан бөгөөд баривчлахад тусалж мэдээлэл өгсөн хүнд таван сая ам.доллар амласан билээ. Энэ үеэр Осама бин Ладен Афганистанд байсан бөгөөд “Талибан” хөдөлгөөнийхний хүндэт зочинд тооцогдож байсан юм. Харин АНУ-ын Афганистан дахь цэргийн ажиллагаа эхэлсний дараахан Осама бин Ладен нуугджээ. Тэр үеийн Ерөнхийлөгч Жорж Буш “Бин Ладенийг амьд, үхсэн алин боловч гартаа оруулах болно” гэж байв.АНУ-ын Ерөнхийлөгчийн 2004 оны сонгуулийн өмнөхөн Осама бин Ладен видео бичлэгээр дамжуулж 2001 оны алан хядах үйл ажиллагаанд “Аль-Каида” бүлэг шууд хамааралтай байсныг албан ёсоор мэдэгдсэн нь гал дээр тос нэмсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Ж.Буш номер нэг алан хядагчийг аюулгүй болгосон америк дайчдад онцгойлон баяр хүргэж “маш чухал ололт амжилт гаргалаа” гэжээ. Есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр төрийн эрх барьж байсан АНУ-ын экс Ерөнхийлөгч бага Жорж Буш Осама бен Ладены үхлийг Америкийн хувьд ялалт хэмээн нэрлэлээ. “Терроризмын эсрэг дайн үргэлжилж байгаа. Гэхдээ өнөөдөр үүнд хэр хугацаа зарцуулах нь чухал биш, шударга ёс дийлдэг гэдгийг Америк харуулж чадлаа” гэж тэрбээр хэлжээ.
Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг “Энэ мэдээ есдүгээр сарын 11-нд амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсөдийн сэтгэлийг бага ч болов тайтгаруулах болов уу гэж найдаж байна” гэжээ. Нью-Йорк хотынхон үүнийг арван жил хүлээлээ гэсэн түүний үг үнэн болохыг хөөрч догдолсон хүмүүсийн цуглаан харуулсан юм.
Бага Ж.Бушийн үед Осама бен Ладеныг АНУ-ын гол дайсан хэмээн зарлаж хаана байгааг нь эрэн хайж устгах зорилт тавьж байсан билээ. Түүнийг газар сайгүй хайж Афганистан, Пакистан, бүр Арабын орнуудад байгаа гэсэн таамаг дэвшүүлж байв. Монголд хүртэл Осамаг “Баян-Өлгийн алсын суманд айлд бүгж байгаа” гэсэн онигоо гарсан юм. Дашрамд дурдахад 2003 оны үед гадаадын цэргийн нэгэн нэртэй сэтгүүлд Осама бен Ладеныг дэлхийд Чингис хааны дараа орох цэргийн том зүтгэлтэн, жанжин хэмээн нэрлэж байсан билээ.
Аюул дуусаагүй
Обама бен Ладеныг устгаснаар алан хядагчдын аюул дууслаа гэж үзэж хэрхэвч болохгүй. Толгойлогчоо алдсан “Аль-Каида” бүлгийнхэн ч зүгээр суусангүй. Тэргүүн сонгох ажилдаа яаравчлан орсон гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Иймд АНУ-ын засаг захиргаанаас иргэддээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Аялал жуулчлалаар явах үедээ болгоомжтой байхыг сануулж, алан хядлагын эсрэг ажиллагаатай холбоотойгоор америкчуудыг онилсон халдлага гарч болзошгүй учраас онц шаардлагагүй тохиолдолд гэрээсээ холдохгүй байхыг зөвлөж байгаа аж.
Гадаад орнуудад байгаа ЭСЯ-дынхаа аюулгүй байдалд ч онцлон анхаарч байна. Москва дахь АНУ-ын ЭСЯ-ыг хүчилсэн хамгаалалтад авчээ. Түүний сацуу Пакистаны талибууд “Осама бен Ладен амьд” гэсэн мэдээлэл цацаж эхлэв. Осамагийн цогцсыг гартаа оруулсан америкчууд түүнийг аль хэдийнэ далайд оршуулсан тухай СNN мэдээллээ. Шарилыг чандарласан бололтой юм. Газарт оршуулбал түүнийг хөдөөлүүлсэн газрыг Осамад дургүй хүмүүс ухаж төнхөхөөс эхлээд “Аль-Каида”-гийхан ч толгойлогчийнхоо цогцсыг авахыг ородох зэрэг элдэв сөрөг гарч болзошгүй хэмээн Америкийн засаг захиргааныхан болгоомжилжээ. Мусальман шашны заншлаар талийгаачийг өөд болсон даруйд шахам нутаглуудаг тул ийнхүү оршуулах ажлыг яаравчлан хийсэн аж.
Баяр хүргэсээр…
Осама бен Ладеныг үгүй хийсэн америкчуудад гадаад орны төр, засгийн тэргүүнүүд баяр хүргэсээр байна. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-г Осама Бин Ладенийг дарж чадсанд талархал илэрхийлжээ. “Энэ үйл явдал терроризмтай мөр зэрэгцэн тэмцэж буй бүх ардчилсан улс орны хүртэх ёстой шударга ёс, эрх чөлөө, үнэт зүйлсийн ялалт юм” гэж Нетаньяху хэлсэн бол Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын Ерөнхий сайд Дэвид Камерон Осама Бин Ладений үхэл дэлхий дахины олон хүмүүсийн сэтгэл санааг амраах болно гэжээ. “Бин Ладенийг хороож, түүнийг дэлхий даяар дахин алан хядах үйл ажиллагаа хийж чадахгүй болгосон нь маш том амжилт” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Францын Ерөнхийлөгч Николя Саркози АНУ-ын тэвчээртэй дайчин чанарыг сайшааж “Осама бин Ладений үхэл терроризмын эсрэг дайны нэгэн чухал үйл явдал боллоо”гэсэн байна.Кенийн удирдагч Раила Одинга “Аль-Каида”-гийн удирдагчийн үхэл арван жилийн өмнө алан хядах үйл ажиллагааны бай болж байсан Кени улсын хувьд сайхан мэдээ юм гэжээ. Тус улсад 2002 оны аравдугаар сард Paradise зочид буудалд болсон дэлбэрэлтийн улмаас 14 хүн амь үрэгдэж 80 гаруй хүн хүнд шархдаж байжээ. Оросын РИА Новости агентлагийн мэдээлснээр Москва хотын цагдаагийн газар АНУ-ын Элчин сайдын яамны байрыг Бен Ладен алагдсантай холбогдуулан хамгаалалтад авснаа зарлав.
Осама бен Ладены тухай товчхон
Осама бен Ладен 1957 оны гуравдугаар сарын 10-нд Саудын Арабын Жидде хотод төржээ. Эцэг эх нь Йеменээс Саудын Арабад цагаачилсан хүмүүс байв. Арван зургаан настайдаа Саудын Арабын нэгэн алан хядах бүлэглэлд элсэж, барилгын магнат эцгийгээ нас барсны дараа их хэмжээний хөрөнгө өвлөж авсан байна.
Тэрбээр 1979 онд Афганы дайнд оролцож явжээ. Улмаар 1980-аад сүүлчээр “Аль-Кайда” бүлэглэлийг үүсгэн байгуулж, 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон алан хядах ажиллагааг зохион байгуулсан гэж үздэг. Осама бен Ладен анхны эхнэртэйгээ 17 настайдаа гэрлэсэн, хэд хэдэн эхнэртэй, 19 хүүхэдтэй ажээ.
БАРС 2011-05-03 202.179.11.202
Осама Бен Ладин бол агуу их удирдагч жанжин Ер нь Чингисхаан гэсэн үг Өөрийн ардтүмэний төлөө төрсөн хүндээ Амьд байгаасай Бен Ладин
БАРС 2011-05-03 202.179.11.202
Осама Бен Ладин бол агуу их удирдагч жанжин Ер нь Чингисхаан гэсэн үг Өөрийн ардтүмэний төлөө төрсөн хүндээ Амьд байгаасай Бен Ладин
usa 2011-05-03 202.179.23.96
muu n**** vheliin muugar vhsen gej naidi ygad ene aluurching magtaad bga nowshnuud welalaruuda ta nar terorymu lal ymu
haramsaj bna 2011-05-03 182.160.53.63
ene hun bol uneheer ooriihoo zorilgiin tuluuu ard tumniihee tuluu tuushtei temtssen hun 9 sariin 11 bol USA iin gazriin tosnii tuluuh dainii shaltag bsn ym ene hun bol delhiin suutnuudiin 1 shude
Дорж 2011-05-03 202.179.11.194
Ухамсартай зорилоготой амьдарсан хүндээ Аллах өршөөх болтугай их гүрний үзэл бодол түүний биелэл шүү дээ түүнээс биш солиотой а**х хядахын өвчитөн биш шүү дээ
Зочин 2011-05-03 203.169.49.123
есдүгээр сарын 11 бол сценарий шоу байсан шүү америкчууд ойрх дорнод руу довтлохын тулд өөрсдөө албаар зохиосон
Зочин 2011-05-03 203.91.118.58
агуу дайчин аллах тэнгэртээ амгалан нойрсох болтугай
Зочин 2011-05-03 203.91.118.58
агуу дайчин аллах тэнгэртээ амгалан нойрсох болтугай
hooe mangaraa 2011-05-03 180.149.68.254
бурхны geed a ysgiig ni yaagaad geechihvee zov bichne shyy zov bich бурхaны gej bichne gyitsee
soliorol 2011-05-03 122.201.19.3
haa saigui soliorol BIN LADEN aguu hvn yumaa USA BIN LADENiig uhsen gej yamarch bayraas iluu bayrlaj bna shvv
user 2011-05-03 202.170.83.246
Obama uhsen yum shig bna Osama uhsen bol USA-chuud ingej bayarlahgui l dee ene setguulch augaa medremjtei yumaa ain
news.mn 2011-05-03 124.158.90.15
ene setguulch n yaasan muu bichdiin beee ard irgeded oilgomjtoi hurteemjtei shudarga shurhai hurgeh estoi baital end tend utgagui yum bichtsen bhiin eniig orchuulah ch shaardlaggui bolchood bhd
obama 2011-05-03 202.170.83.246
yun obama ve hoooe tenegee bi amid thuuu
Зочин 2011-05-03 202.72.246.142
osamag ustgah process yaj yawagdsaniig buren butneer ni hewlel medeelliin hergsleer zarlachihaad bhad teriig ni olj unshaad ayataihan hund oilgomjtoi unen zowoor ni bichihj bolohgui bn uu tegsen yum shig bn ingesen yum shig bn geed hechneen yanziin huwilbaraar bichihj hunii tolgoi erguuldgiin Osamag 7 honogiin omno bich nyam garigt shiljih shono ustgasaan geed Obama todorhoi tailbarlasan shu dee
Зочин 2011-05-03 202.72.246.142
yamar baliar nairuulgagui bichdiin bee sogtuudaa bichsiimuu haashaain
zochin 2011-05-03 180.149.96.84
Тэр бол өөрийн үндэстнийхээ хувьд аргагүй л баатар хүн дээХэлэх үг алга дааМанай эзэн Чингис хааныг маань хэрцгий а******н энэ тэр гэдэг л байсан шүү дэээ
http:goe mn 2011-05-03 202.131.248.186
GOE MNs iPad iPad2 -g hamgin hayamd uneer zarj baina SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina
Зочин 2011-05-03 202.70.42.42
amerikchuud bol uursduu yamarch undes ugsaagui terroristuud
hahaha 2011-05-03 122.254.126.9
Аюул дуусаагүй
Обама бен Ладеныг устгаснаар
geneee whhahahah osama n uhsimu obama n uhsimu
Зочин 2011-05-03 202.170.71.36
Бурхны оронд залрах болтугай Гэмгүй олон хүнийг хөнөөсөн нүглийг нь уучилж боломгүй ч үндэс угсаагаа дээдэлж харийн дарлалыг эсэргүүцсэн цэргийн их жанжин гэж боддог шү
Монгол хүн 2011-05-03 203.91.117.4
Юуны чинь аллах тэнгэртээ заларлаа тамдаа заларлаа гээч Найдвартай
Ocama 2011-05-03 202.72.246.142
amerikuud uursduu teroristuud muu gulugnuud
Зочин 2011-05-03 119.40.100.102
Барак Осама Бин Осамаг устгажээ ха ха ха
***********АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I 2011-05-03 202.179.14.132
АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I PAD 2 WIFI 3G загварийг МОНГОЛДОО ХАМГИЙН ХЯМДААР зарж байна COMPUTERSHOP m n БРЭНД НӨҮТБҮҮКЭЭ 599000-649000 ТӨГРӨГНИЙХАА 50 ХУВИЙГ ТӨЛӨӨД ЗАХИАЛАН АВААРАЙ МӨН БРЭНД НӨҮТБҮҮКНҮҮДДЭЭ ХАВРЫН ЗАД ХЯМДРАЛ ЗАРЛАЛЛАА утас 99172587 99059613
ХЭРВЭЭ ҮНЭН БОЛ 2011-05-03 202.170.81.10
ТЭР АГУУ ДАЙЧИН БАЙЛАА ТӨРЛӨХ НУТАГАА ХАРИЙН ШАР ТОЛГОЙДНУУДАД ТӨНХҮҮЛЭХГҮЙ ГЭДЭГ ҮНДЭС УГСАА ШАШИН СОЁЛОО ГАДНЫ ТҮРЭМГИЙ СОЁЛД ЭВДҮҮЛЭХГҮЙ ГЭСЭН – ТЭР АГУУ УДИРДАГЧ БАЙЛАА НУТАГ СОЁЛОО ХАМГААЛСАНЫГ НЬ АЛАН ХЯДАГЧ ГЭДЭГ ТҮРЭМГИЙЛЖ ОРЧ ТОСЫГ НЬ ОЛБОРЛОЖ УЛАМЖЛАЛЫГ НЬ НУЛИМСАНЫГ НЬ ЭВСЛИЙН ХҮЧ ГЭЖ НЭРЛЭДЭГ ТЭНЦВЭРГҮЙ ЕРТӨНЦӨД ТЭР БОЛ АГУУ СЭТГЭГЧ БАЙЛАА ИХ ХҮНИЙ АЛДААГ ИРГЭН ХҮН ШҮҮДЭГГҮЙ БИЛЭЭ ТА АЛЛАХ ТЭНГЭРТЭЭ ТАЙВАН ЗАЛРААРАЙ
ялсан тал 2011-05-03 202.131.226.86
олзны хүмүүсээ яасан бэ
Зочин 2011-05-03 202.70.42.59
yaaj meddegiin
Зочин 2011-05-03 202.70.42.59
gfggf
Зочин 2011-05-03 202.70.42.59
gfgfggf
Зочин 2011-05-03 202.70.42.59
gfgfgfg
Зочин 2011-05-03 202.70.42.59
fgfg
zochin 2011-05-03 202.170.69.70
za za Osama Obama 2-ulaa aguu aguu
Зочин 2011-05-03 202.179.31.242
үсгийн алдаа гараа л биз юун завтай хэрэгтэй хэрэггүй юм бичих хүн өөлөх дуртай юм Наад сэтгүүлч чинь их чадвартай мэдлэгтэй ахмад сэтгүүлч шүү Улс төр эдийн засгийн чиглэлдээ л хамгийн лидер нь
Зочин 2011-05-03 202.70.36.154
гоё хошин өгүүллэг бичсэн сэтгүүлчдээ баярлалаа элгээ хөштөл инээлээ хэхэ
Зочин 2011-05-03 202.70.36.154
хэхэ Обамагийн хоёр эхнэр дөрвөн хүүхэд олзлогджээ Обама хэд хэдэн эхнэр 19 хүүхэдтэй юм
kkkkkkk 2011-05-03 202.179.20.130
Обамагийн хоёр эхнэр дөрвөн хүүхэд олзлогджээ
Todorhoigui 2011-05-03 182.160.36.101
OSama uhsen ymuu Obama uhsen ym yy KKKKKKKK
Зочин 2011-05-03 182.160.14.40
ёох обама болоод явчхиймаа дандаа галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм уншсаар залхлаа
Зочин 2011-05-03 182.160.17.240
tegeed unen yumuudaa
amaraa 2011-05-03 202.179.20.236
Осама бен Ладен onoodor tsagaan ordnoosoo medegdel hiigeed l bna lee sh dee he ha ho
Whahaha 2011-05-03 202.131.247.23
Обама хэд хэдэн эхнэр 19 хүүхэдтэй юм Haha Argaggui l ardchilsan ulsiyn eronhiilogch yumaa
Зочин 2011-05-03 202.55.182.114
jinhene teroristuud bol amerikuud ym daa
hahhaahahah 2011-05-03 202.131.247.23
Obamagiin huuhduud tend yu hiij bsiin beee hahahahahha
Осама & Обама 2011-05-03 202.70.36.227
Obamagiin 2 ehner 4 huuhed olzlogdjee gene u Osama geh gej baigaad saikhan anduurah yumaa Naad tavij baigaa medeegee hyan aj baigaachee
Zochin 2011-05-03 202.170.69.70
setguulch ni Otsontsetseg gene uu ha ha ha
zochin 2011-05-03 202.170.69.70
Setguulchee ehleed neree zov bichij suraad daraa ni Osamag bich za neree tavij chadahgui yumnuud setguulch gej nerledeg tsag irjee eee chaavaas
Baliar uls tur 2011-05-03 202.131.225.147
BObama bolon USA-Ben ladeniig hezeech ustgaj chadahaar basian ene bol zugeer songulid beldsen yavdal Khuurkhii ter Laden
he he 2011-05-03 202.131.232.67
АНУ ганц Осамаг олж шийтгэж чадахгүй 10 жил болчихоод юунд нь баярлаад байгаа юм бол
he he 2011-05-03 202.131.232.67
Осама ч агуу нөхөр юм аа
www.terguun.net 2011-05-03 203.169.52.231
Том єгзєгєєрєє алдартай хүүхнүүдийн нэг болох Kim Kardashian нь 1980 оны 10 сарын 21нд Лос Анжелес хотод тєрсєн Америкийн нэрт загвар ємсєгч жүжигчин Dancing with the StarsFamily Kardashyanov шоуны оролцогч нэгэн билээ Тэрээр найз залуутайгаа хамт байхдаа бичсэн хувийн сексийн нууц бичлэг нь яагаад ч юм бүү мэд олны хүртээл болж нэг хэсэг шуугиан тарисан билээ Хэрэв та тус бичлэгийг үзэж амжаагvй бол эндээс татан авна уу