Тайландын Ардчилсан нам сонгуульд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2013.12.22-нд нийтлэгдсэн

Тайландын Ардчилсан нам сонгуульд оролцохгүй

Тайландын Ардчилсан нам парламентын ээлжит бус сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн тухай Reuters мэдээлж байна.

Ийм мэдээллийг вант улсын хөгшин намын нэг, сөрөг хүчний Ардчилсан намын лидер Абхисит Ветчачива хийжээ. Тэрээр тус орны улс төрийн системийг бүрэн шинэчлэхийг шаардаж байгаа юм.

«Тайланд нь улс төрийн уналтын эрмэгт байна гэж Ардчилсан нам үзэж байна. Тайчууд ардчилалд итгэлээ алдлаа » хэмээн Ветчачива тэмдэглэв. Үүний өмнө Тайландын сонгуулийн хороо сөрөг хүчний шаардсан шаардаагүй парламентийн сонгуулийг явуулна гэж амласан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж