Ихэнх нутгаар цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2013.12.22-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар цасан шуурга шуурна

2013 оны 12дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цагагаарын урьдчилсан мэдээ:


Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлжголын саваар 18-23 градус, Говийн бүс нутгийн өмнөд   хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй.Цас орохгүй.Салхи баруунаас секундэд 3-8 метр. 9-11 градус хүйтэн байна.

2013 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   23-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд баруун болон төвийн нутгаар, 24, 25-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 24-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус,өдөртөө 13-18 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж