
Лам Кок эхнэрийн хамт (баруунаас) Жеймс Грегуар эхнэрийн хамт
Фото: Mehdi Fedouach / AFP
Арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Хятадын тэрбумтны хамт нийт дөрвөн зорчигчтой нисдэг тэрэг Францад унасан тухай Agence France-Presse мэдээлэв.
Бордо хотын ойролцоо нисдэг тэрэг сүйрсэн байна. Түүн дотор тэрбумтан Лам Кок (Lam Kok) сууж явжээ. Нисдэг тэрэгнээсээ саяхан худалдан авсан усан үзмийн талбай, Chateau de la Riviere гэх эдлэнгээ харахаар явж байсан гэх. Нисдэг тэргэнд тэрбумтны 12 настай хүү, усан үзмийн талбайн өмнөх эзэн Жеймс Грегуар (James Gregoire) нар явжээ.
Гэрч нарын яриагаар нисдэг тэрэг голд унасан аж. Харамсалтай нь нисдэг тэрэгний сүйрлээс хэн ч амьд гараагүй бөгөөд тэрбумтан болон түүний хүү, түншийнх нь цогцос олдоогүй байна. Нисдэг тэрэг ингэж осолдсон болов уу гэх ул мөр ч үлдээгүй аж.
Тэрбумтан үл хөдлөх хөрөнгийн наймаа эрхэлдэг Brilliant компанийн эзэн байжээ. Түүний хийсэн худалдан авалтыг Бордо хотод хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалт гэж хэвлэлүүд бичиж байсан юм.