Хуучирсан мэдээ: 2013.12.21-нд нийтлэгдсэн

Хамгийн муу Ким

-Ким Чен Ун өөрийн засгаа цаазлалт ба баяраар бэхжүүлэв-

Сүүлийн үед дэлхийн хэвлэл мэдээлэл Хойд Солонгост өргөн цар хүрээтэй улстөрийн цэвэрлэгээ эхлүүлсэн Ким Чен Унд багагүй анхаарал хандуулж байна. Өөрийн хамаатанг хүртэл хайрлалгүйгээр  тэр цаазалж амжив. Харгислалын цар хүрээнээс нь болоод залуу дарангуйлагчийг “Кимүүдээс хамгийн муу нь” гэж нэрлэхэд хүрээд байна. Мөн тэрээр “Азийн хамгийн харгис таван дарангуйлагчийн” чансаанд багтжээ.

Түүний тухай тухайлбал, хэзээ  төрсөн мэтийн мэдээлэл маш ховор байгаа нь түүний  нөлөө нэмэгдэж байгаа гэдгийг зөвхөн баталгаажуулж буй.БНАСАУ-ын “мөнхийн ерөнхийлөгч” Ким Ир Сений ач хүү, талийгаач “Агуу удирдагч” Ким Чен Ирийн хүү, “Үүрийн цолмонгийн хаан” хэрхэн дэлхийг айлгав гэдгийг эдгээр зургуудаас  мэдэж болох талтай.


Ким Чен Ун (эхний эгнээнд зүүнээс гуравт) Цахилгаан мэдээний төв агентлагийн (ЦМТА) 2010 оны есдүгээр сарын 30-нд нийтлүүлсэн гэрэл зурагт.
Фото: AP

Ким Чен Ун хэзээ төрсөн нь тодорхойгүй. Эхлээд БНАСАУ-ын эрх баригчид түүнийг 1983 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн гэлээ. Дараа нь тэр нь өөрчлөгдсөөр тэр нэг насаар ах болов. Өмнөдийн тагнуулчид Кимыг 1983 онд төрсөн гэдэг нь зөв хэмээн үзэж байгаа. Тэрээр харагдахаар хүссэн наснаасаа залуу байх магадлалтай.

Ким Чен Ун (эхний эгнээний төвд нь) Хойд Солонгосын ЦМТА 2010 оны есдүгээр сарын 30-нд нийтлүүлсэн гэрэл зурагт. Фото: AP

Ким Чен Ун нь Ким Чен Ирийн эхнэрүүдийн нэг бүжгийн жүжигчин Ко Ён Хигээс  (тэдний харьцаа албан ёсны байсан эсэх нь тодорхойгүй) төрсөн гурав дахь бага хүү. БНАСАУ-д тэр эмэгтэйг “гүнээ хүндэт эх” гэж  албан ёсоор нэрлэжээ. Ко Ён Хи, хэвлэлийн мэдээгээр бол 2004 онд нас баржээ.

2010 оны аравдугаар сарын 10. Ким Чен Ун (зүүнээс) Ким Чен Ир нар Солонгосын Хөдөлмөрийн намын 60 жилийн ойн парад дээр. Фото: Vincent Yu / AP

Өмнөд Солонгосын тагнуулын мэдээний дагуу, Ким Чен Ун Швейцарийн Берн хотын Олон улсын сургуулийг дүүргэжээ. Тэрээр өөр нэрээр, Швейцарид суугаа Элчин сайдын хүү хэмээгдэн сурч байсан гэдэг. Тэрээр хичээлд бараг суудаггүй, гэрээр хичээллэдэг, сурлагаар тааруу байсан гэдэг.

2010 оны аравдугаар сарын 9. Ким Чен Ун ардын дууны «Ариран» наадам дээр
Фото: Yao Dawei / Xinhua / AP

Гэхдээ нэг ангийнхан нь Хойд Солонгосын залуу дарангуйлагчийг сагсан бөмбөг тоглох дуртай байсан  тухай дурсдаг. Тэр үеэс бага Ким NBA-гийн шүтэн бишрэгч болсон гэдэг.

Ким Чен Ун (төвд нь) Пхеньян хотод театр нээх ёслол дээр. 2010 оны аравдугаар сарын 9. ЦМТА
Фото: Reuters

Харин түүний сагсан бөмбөгийн тоглолт тааруу гэнэ. Хэвлэлд мэдээлснээр 175 см-ийн өндөртэй түүний жин 90 кг. Зарим нэг мэдээгээр залуу удирдагч сахарын шижинтэй гэнэ.

Ким Чен Ун (зүүнээс), Ким Чен Ир (баруун талд нь) Хятадын цэргийн төлөөлөгч нартай уулзах үеэр. Дунд нь БНХАУ-ын Цэргийн зөвлөлийн орлогч дарга Го Босюн. 2010 оны аравдугаар сарын 25, ЦМТА. Фото: AFP

Ким Чен Ун Берн хотод түүний нууц дансыг хариуцаж байсан Элчин сайд Ли Су Ёнийг дагуулан хооллож явсан гэдэг. Саяхан түүнийг цаазалсан тухай Японы хэвлэл мэдээлсэн байлаа.

Ким Чен Ун (зүүнээс гуравт) ба Ким Чен Ир (төвд нь) Зэвсэгт хүчний асамблийн концерт дээр. ЦМТА 2011 оны нэгдүгээр сарын 27-нд нийтэлжээ.
Фото: AFP

Ким Чен Ирийн залгамжлагчаар  түүний өөр нэг эхнэрийн хүү Ким Чен Нам нилээд хугацаанд тооцогдож ирэв. Гэвч тэрээр эцэгтэйгээ зөрөлдөөд 2001 оноос Макао, Бээжинд амьдарч байна. Түүнийг Японд хуурамч бичиг баримттайгаар очих үед нь саатуулснаас болон тэр залгамжлагчаас хасагдсан гэх. Одоо Ким Чен Нам  Хойд Солонгосын удирдлагатай холбоогүй, заримдаа тэднийг шүүмжилдэг.

Ким Чен Ир (зүүнээс) Ким Чен Ун (арын төвд нь) Пхеньян хотын ургамалын хүрээлэнд. Гэрэл зургийг ЦМТА 2011 оны гуравдугаар сарын 4-нд нийтлүүлсэн байв. Фото: AFP

Ким Чен Ир бага хүүгийнхээ ах Ким Чен Чолийг яагаад залгамжлагчаа болгосонгүй вэ гэдэг нь хариултгүй. Түүнийг хэтэрхий зөөлөн удирдлагад таарахгүй гэж эцэг нь үзсэн гэх яриа бий. Харин бага хүүгээ эцэгтэйгээ адилхан, өөртэй нь зан авираар төстэй гэдэг байсан гэх.

Ким Чен Ун (зүүн захад) Ким Чен Ир (төвд)  Хыйчхон хотод баригдаж байгаа цахилгаан станцын байгууламж дээр. 2011 оны есдүгээр сарын 2, ЦМТА. Фото: AFP

Кимийнхний гэр оронд  ямар авир ноёрхож байсан талаар мэдээлэл бараг байхгүй. Кэнзи Фүжимото (Kenji Fujimoto) гэсэн нууц нэртэй япон тогоочийн дурсамжинд тэдэнд суши бэлтгэн өгдөг байсан. Ким Чен Ун акула загасны сэлүүрээр хийсэн шөлөнд дуртай байсан гэнэ. Мөн тэрээр эцгийнхээ адил коньяк уудаг ажээ. Мөн тэрээр гольф, сагсан бөмбөг тоглож, роликтай тэшүүрээр явдаг байжээ. Орой Кимийнхэн нүцгэн бүжигчдийг харан алжаалаа тайлдаг байсан гэж тогооч бичсэн байв.

Ким Чен Ун, Ким Чен Ир хоёр Лаосын ерөнхийлөгч Тюммали Сайянясонтай хамт. 2011 оны есдүгээр сарын 23, ЦМТА.Фото: AFP

Ким Чен Ирийг бага хүү нь залгамжлана гэдгийг өмнөдийн тагнуулын алба 2009 онд  мэдэж авсан байв. Хойд Солонгосын лидерийн биеийн байдал эрс муудснаас ийм шийдвэр гарчээ. Ким Чен Уныг хэрхэн энэ тушаалд бэлтгэж байсан талаар мэдээлэл байхгүй.

Ким Чен Ун (зүүнээс хоёр дахь нь) Ким Чен Ир (зүүнээс гурав дахь нь) Пхеньян хотйн худалдааны төвд. 2011 оны арванхоёрдугаар сарын 17, ЦМТА. Фото: Reuters

Ким Чен Ир, Ким Чен Ун нарын дахин шүтэлтийн оргил нь 2010 оны есдүгээр сарын Хөдөлмөрийн намын  их цугларалт болов. Хойд Солонгосын лидерийн бага хүү армийн генерал цолыг авлаа. Цэргийн туршлагын талаар нь бас мэдээлэлгүй. Мөн тэрээр Улс төрийн товчооны гишүүн Намын цэргийн комиссийн орлогч дарга болжээ.

Ким Чен Ун эцгийгээ оршуулах ёслол дээр. 2011 оны арванхоёрдугаар сарын 20,
Фото: Reuters

2011 оны арванхоёрдугаар сарын 19-нд Ким Чен Ир нас барсан нь дэлхийд тодорхой болов. Хойд Солонгосын телевизээр “Агуу удирдагч” “ард түмнийхээ төлөө зүтгэж яваад  бие, сэтгэлийн  дарамтад орон нас барлаа” гэсэн байв. Үхлийн шалтгаан нь зүрхний ажиллагааны тасалдал болжээ. Гашуудлын арга хэмжээг Ким Чен Ун удирдсан ба хэвлэлээр нь түүнийг “агуу залгамжлагч” гэж нэрлэж эхлэв. Эцгийгээ нас барсны дараа тэрээр Солонгосын ардын армийн ерөнхий командлагч, БНАСАУ-ын “Дээд удирдагч” боллоо.

Ким Чен Ун (зүүнээс гаравт) Чан Сон Тхэк (зүүнээс хоёрт) Ким Чен Ирийн шарилыг дагалдан явцгааж байгаа нь. 2011 оны арванхоёрдугаар сарын 28, ЦМТА. Фото: AP

Оршуулга дээр талийгаачийн шарилыг хүүгээс нь гадна долоон хүн дагалдан зэрэгцэж явлаа. Эдгээр дөрвөн генерал, гурван  том тушаалтнуудыг залуу залгамжлагчийн “регентууд” гэж байсан юм. Ким Чен Ирийн охин дүүгийн нөхөр Чан Сон Тхэк гол нөлөөтэй хүн гэгдэж ирэв. Тэрээр Улсыг Батлан хамгаалах хорооны орлогч дарга байлаа.

Ким Чен Ун танкийн дивизийн хуаранд. 2012 оны нэгдүгээр сарын 1, ЦМТА. Фото: Reuters

Ким Чен Уны жинхэнэ ялгуусан амжилт нь БНАСАУ сансарт «Ынха-3» пуужин зөөгчөөр «Кванменсон-3» хиймэл дагуулыг 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд хөөргөсөн нь болов. Үүний дараа Хойд Солонгос сансрын гүрний эгнээнд орлоо. Пуужингийн хөөргөлт нь барууны орнууд, Өмнөд Солонгос, Японы зүгээс баллистик пуужин туршлаа гэсэн буруутгалыг гаргалаа.

Ким Чен Ун 2012 оны нэгдүгээр сарын 19, ЦМТА. Фото: AP

Залуу дарангуйлагч аюул заналыг үл тоон хөршүүдээ уурлуулсан гөжүүд араншинг харуулав. 2013 оны хоёрдугаар сарын 12-нд БНАСАУ өөрийн түүхэнд гурав дахь болох цөмийн туршилтыг газар дор хийлээ. 2006, 2009 оны туршилтууд энэ удаагийн туршилт нь хамаагүй хүчтэй болсон ба газар хөдлөлтийн төвүүд 5 магнитудын газрын чичирхийллийг бүртгэв. Үүний дараа НҮБ-ын Аюулгүй зөвлөлт тус орны эсрэг шинэ хориг арга хэмжээ авлаа. Тэдний сайн түнш нь гэх Хятад ч Пхеньяны эсрэг зогсов.

Авга эгчийнх нь нөхөр Чан Сон Тхэкийг баривчилж байгаа нь.
Фото: AFP

Ким Чен Уны  хувийн засаглал бэхжсэн тухай 2013 оны  арванхоёрдугаар сарын эхээр түүн авга эгчийн нөхөр, хүргэн ах Чан Сон Тхэк буудан цаазлагдсаны дараа яригдаж эхлэв. Тэр өндөр тушаалтанг улсдаа нөлөө бүхий хоёр дахь хүн гэж байлаа.

Ким Чен Уны албан ёсны хөрөг,  2012 оны дөрөвдүгээр сарын 12, ЦМТА.
Фото: AFP

Хүчирхэг хүргэн ахыг нь эх орноосоо урваснаас эхлэн завхайрал хүртэл бүхий л ялаар яллав. Хойд Солонгост харигслал  өмнө нь гарч байсан, гэхдээ энэ нь 1955 оноос хойш анх удаагаа  албан ёсоор зарласан цаазлалт боллоо.

2012 оны долдугаар сарын 27. Ким Чен Ун Солонгосын дайн төгссөний 60 жилийн ойн парад дээр.
Фото: Илья Питалев / РИА Новости

Ким Чен Ун дээд удирдлагаас зөвхөн Чан Сон Тхэкийг зайлуулаагүй, өөрийн эцгийн олон хамтран зүтгэгчдийг зайлуулжээ. Ким Чен Ирийг оршуулснаас хоёр жилийн дараа гэхэд түүний шарилыг дагалдан явсан долоон өндөр тушаалтнаас дөнгөж хоёр нь албандаа үлджээ.

Ким Чен Ун Хойд Солонгосынг пионерийн байгууллагын 66 жилийн ойн концерт дээр. 2012 оны долдугаар сарын 7, ЦМТА.
Фото: AFP

Хэвлэлд түүний амьдралыг ховорхон бичдэг. Зөвхөн л 2012 оны долдугаар сард түүний ханийх нэрийг  зарлав. Тус орны телевизээр “Дээд удирдагч” Ли Соль Чутай гэрлэсэн гэж мэдээлэв.

Ким Чен Ун эхнэрийнхээ хамт Пхеньян хотын далайн амьтдын хүрээлэнд. 2012 оны долдугаар сарын 26, ЦМТА.
Фото: Reuters

 
Ким Чен Уны эхнэр нь дуучин байжээ. Кимийн найз Америкийн сагсан бөмбөгчин Деннис Родманы хэлснээр хосууд Ким Чу Э гэсэн охинтой ба түүнийг сайн эцэг гэжээ.

Ким Чен Ун Америкийн сагсчин Деннис Родман нар Пхеньян хотод сагсан бөмбөгийн тоглолт дээр. 2013 оны гуравдугаар сарын 1, ЦМТА.
Фото: AFP

Ким Чен Уны  шүтээн Деннис Родман анх удаагаа 2013 онд Хойд Солонгост айлчлан  лидертэй нь танилцсан ба Ким түүнийг “бүх насны найз” гэж нэрлэжээ.

Ким Чен Ун  хүргэн ахаа баривчлуулсан Хөдөлмөрийн намын Төв хорооны хурал дээр.
Фото: Reuters

2013 оны арванхоёрдугаар сарын 17-нд “мөнхийн ерөнхий нарийн бичгийн даргын” нас барсны хоёр жилийн ойн арга хэмжээг Хойд Солнгос тэмдэглэв. Намын олон мянган гишүүд алга ташиж, Ким Чен  Ун “гүлийж” харагдлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж