Дэд бүтцийн төслүүдэд 838 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.21-нд нийтлэгдсэн

Дэд бүтцийн төслүүдэд 838 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ

Засгийн газраас дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд нийт хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталсанаас энэ оны хэмжээнд  838орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Үүнд дэд бүтэц, техник тоног төхөөрөмж шинэчлэх, шинэ төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц байгуулах, байшин үйлдвэрлэх комбинат, Төрийн орон сууцны корпораци, төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих 204 төслийг нэрлэж болох ажээ. Өнгөрөгч аравдугаар сарын байдлаар авто замын төсөл, хөтөлбөрүүдэд 256.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, 1800 км зам баринаас 700 орчим км-ийг бүрэн хучиж, 250 орчим км-ийн суурийн ажлыг хийсэн байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж