Жүжигчин Чан Зы-И («Гэтэж яваа бар, хүрхэрч буй луу », «Гейшагийн дурсамж») нэр төрөө сэргээлгэх заргаа авч, мэдээллийн Boxun News сайтаас 250 мянган ам.долларын нөхвөр авахаар болжээ.
Сайтын удирдлага жүжигчин бүсгүйгээс уучлал гуйх ёстой болсноос гадна шүүхийн зарлагын 250 мянган ам.доллар мөн нэр төрд нь харш үйлдэл гаргасны төлөөх нэрлэгдээгүй хэмжээний нөхвөрийг өгөхөөр болжээ.
Уг сайтаар жүжигчин эмэгтэй хятад дарга нарт сексийн элит үйлчилгээ үзүүлж, 100 сая ам.доллар олсон гэж мэдээлсэн юм. Энэ жилийн эхээр уг сайт жүжигчний талаар цуврал материал гаргасан бөгөөд тэр секс гүтгэлгийн улмаас жүжигчний нэр төр унаж, хэд хэдэн ашигтай гэрээгээ алдсан байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР