Ирэх долоо хоногоос багш нар ажил хаяна

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногоос багш нар ажил хаяна

Өнөөдөр Засгийн газрыг төлөөлж Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн холбоо хамтран гурван талт хэлэцээрийн ширээний ард суухаар зөвшилцсөн ч Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамнаас тодорхой хариуг ирүүлээгүй аж. Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос цаашид тэдний асуудлыг шийдвэрлэж өгөхгүй нь тодорхой болсон учраас яаралтай хурал зарлаж цаашдын авах арга хэмжээний талаар яг одоо хуралдаж байгаа аж. Уг хурлаар ажлын хэсэг байгуулж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хамтын маргаанд шилжиж байгаагаа мэдэгдсэн шаардлага хүргүүлэх юм байна. Маргаашнаас тус ажлын хэсэг хамтын маргаанаа шийдүүлэхээр холбогдох газарт хандах бөгөөд ирэх долоо хоногоос орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдэж байна. Ажил хаялтад нийслэл болоод 16 аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын багш нар оролцохоор мэдэгдээд байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж