
Дархан сумын нутаг дэвсгэр дээр, эдгээр иргэдийг амьдарч байгаа байршил, орчноос нь хамааран хооллох газрыг нь сонгож товлон, хуваарьтай газруудад нь урьж хоолоо өгчээ. Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Ганболд ярихдаа “- Иргэдийг хооллох үйлчилгээг үзүүлэх нээлттэй уралдааны шалгаруулалтанд тэнцсэн “Тулга Буянт хүү” Төрийн Бус Байгууллага халуун хоол унд хийж, ирсэн зочидоо дайллаа. Аймгийн хэмжээнд орон гэргүй тэнэмэл амьдралтай 560 иргэнийг 2012 оноос эхлүүлсэн “Халуун хоол” хөтөлбөрт хамруулж нэгдсэн судалгаа гаргахад, Дархан сумын 8-р багийн иргэд дийлэнх хувийг эзэлж байсан учраас энэ багийн 34 иргэн,хүнд нөхцөлд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настан 20 хүнийг энэ удаа хоололсон” гэв.
Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Чанцал “-Хөтөлбөрт хамрагдсан иргэд маань маш их баярладаг. Гэхдээ бидний зорилго бол тэднийг нэг удаа хооллоод гаргахдаа биш.Тэдэнд цаашдаа өөрсдийнхөө амьжиргаагаа аваад явах итгэл төрүүлж, сэтгэлд нь урам өгөх нь л гол нь. Үр дүн нь эхнээсээ харагдаж эхэлсэн. Урьд нь хоололсон иргэдийн талаас илүү хувь нь өрх гэрээ өөд нь татахад анхаарч, хувийн хөдөлмөр эрхэлж, боломжийн орлого олж явааг судалж тогтоосон. Энэ л биднийг баярлуулдаг” хэмээн дурьдлаа.