“Танхай эмээ” шагналаа авсангүй

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

“Танхай эмээ” шагналаа авсангүй

Өчигдөр болж өнгөрсөн “Online media awards-2013”–ийн шилдэг жиргээч номинацид Танхай эмээ, Цогтгэрэл, Б.Урангоо нар шалгаран нэр дэвшсэн бөгөөд уг арга хэмжээнд ирсэн зочдын олонхи нь “Танхай эмээ” гэх жиргээчид саналаа өгч шалгаруулсан байна. Гэвч хиймэл дүр, нэрний ард нуугдаж бичсээр олонд танигдсан “Танхай эмээ” өөрийгөө илчилж шагналаа авсангүй. Түүний оронд Артаньян, Аанхаа тэргүүтэй жиргээчид ирж шагналыг нь гардаж авсан бөгөөд “Биднийг гарч ирж шагналыг нь аваач гэсэн юм” гэв. Шагналыг авсан жиргээчдийг “Эд нар танхай эмээ юм биш үү” гэж зарим нь хардаж байсан ч тэд үгүйсгэж буй бөгөөд “Биднээс шагналаа авахаар ирэх үед нь мэднэ ээ, харин” гэх тайлбар хийсэн байна.

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж