Гаалийн байцаагчдад хариуцлага тооцжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

Гаалийн байцаагчдад хариуцлага тооцжээ

Гаалийн байгууллага нээлттэй, ил тод ажиллах шаардлагын дагуу энэ жил дотооддоо хяналт, шалгалт хийн хариуцлага тооцож, өмнөх жилүүдээс илүү ширүүхэн байна. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар журам зөрчсөн нийт 76 улсын байцаагчид арга хэмжээ авчээ. Улсын байцаагчдыг албан үүрэгтээ хайнга хандсан, албан тушаалаа урвуулан ашигласан, дотоод журам зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, бусдад татвараас зайлсхийх боломж олгохыг завдсан тул ийнхүү хариуцлага тооцсон байна. Ингэхдээ улсын байцаагчдын эрхэлж буй албан тушаал, зэрэг дэвийг бууруулах, гаалийн албанаас халах, улсын байцаагчийн эрх хасах, сануулга өгөх зэргээр арга хэмжээ авчээ.

Д/д

Арга
хэмжээний төрөл

ГЕГ-ын
даргын тушаалаар

Харъяа
газрын даргын тушаалаар

 

1.

Сануулах

10

36

 

2.

Зэрэг дэв бууруулах

5

5

3.

Албан тушаал бууруулах

2

4.

Эрх хасах

3

5.

Халах

12

6.

Үндсэн цалинг бууруулах

3

Нийт

32

44

 

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж