
Тус байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх ёслолын ажиллагаанд дүүргийн Засаг дарга М.Гончигжав, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлийн зөвлөх, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцсон юм. Дүүргийн Засаг дарга тус төвийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт бүрийн цаана хүний хөгжил байдаг.
Өнөөдөр хүүхэд залуучууд маань спортоор хичээллэн чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай болох, бие бялдрын өв тэгш хүмүүжил олох газрын тоо нэгээн нэмэгдэж байгаа бол нөгөө талаасаа 26 иргэнийг ажлын байраар тогтвортой хангах байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлж байна” хэмээн онцллоо.