Ц.Мянганбаярын 30 гаруй насны зөрүүтэй отгон амраг О.Пүрэвдулам саяхан нярайлж, охинтой болсон. "Алтны магнат" маань залуухан эхнэрээсээ төрсөн бага охиндоо Тэнгэрмаа гэдэг нэр өгчээ. Дашрамд сонирхуулахад, Ард түмний мисс гэгддэг Д.Ариунцэцэгтээс төрсөн охиндоо Хайрмаа гэдэг нэр өгсөн байдаг. Хосууд бяцхан охинтойгоо хамт Өмнөд Солонгост өвөлжиж байгаа юм байна. Тэд саяхан гэрлэлтээ батлуулсан гэх мэдээлэл байна. Түүнээс өмнө Д.Ариунцэцэгтэй гэрлэлтээ батлуулж байсан гэвэл энэ нь Ц.Мянганбаярын хувьд албан ёсны зургаа дахь гэрлэлт гэнэ лээ.
О.САРНАЙ