&#34Дэн буудлууд сөрөг нөлөө үзүүлж байна&#34

Хуучирсан мэдээ: 2013.12.19-нд нийтлэгдсэн

&#34Дэн буудлууд сөрөг нөлөө үзүүлж байна&#34

Сонгинохайрхан дүүргийн 12,13 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цаган од, Марал, Иден, Грийн, Шонхор, Мичид, Ялалт, Өнөр, Кристалл, Ихтиадр, Дэлгэрэх, Мотел гэх дэн буудлууд нь орчин тойрондоо сөрөг нөлөөлөл үзүүлж буй талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, тус хорооноос сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн хамт мэдээлэл хийлээ.

Эдгээр буудлууд нь сургуулийн хажууд байрлалтай бөгөөд сургуулийн хашаанд тус буудлуудын цонхноос хаягддаг архи пивоны шил, хэрэглэсэн бэлгэвч, дотуур хувцас, тамхины иш, хэрэглэсэн зүү тариур гэх мэт хүүхдийн хүмүүжилд ноцтой нөлөөлөхүйц хог хаягдалаар дүүрсэн гэв.

Иргэдийн гомдлын дагуу ажлын хэсгийнхэн тухайн буудлуудын зөвшөөрлийг шалгахад хуулийн дагуу Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл авч үйл ажиллага явуулах ёстой атал нэг нь ч зохих зөвшөөрлийг аваагүй. Үйл ажиллагааг нь зогсоохыг иргэд, сургуулийн удирдлагаас хүсэлт гаргадаг чхолбогдох мэргэжлийн байцаагч нар нь зогсоодоггүй гэнэ.

Иймд эдгээр хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа, байнгын хэрэг зөрчил гаргадаг буудлуудийн үйл ажиллагааг зогсоох шаардлагыг дэн буудлуудад болон хариуцсан төрийн байгууллагуудад хүргүүлсэн аж.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж