
Английн төв банк түүхэндээ анх удаа пластик мөнгөн дэвсгэрт гаргахаар бэлтгэж байгаа гэнэ. Английн төв банкнаас 2016 онд экс Ерөнхий сайд Уинстон Черчилийн хөрөгтэй полимерээр хийсэн таван фунт стерлингийн мөнгөн дэвсгэрт гаргах аж. Түүнчлэн үүнээс өмнө алдарт зохиолч Жейн Остины хөрөг бүхий 10 фунт стерлингийн мөнгөн дэвсгэртийг полимерээр үйлдвэрлэж турших гэнэ. Английн банкнаас гурван жил судалгаа явуулсны үр дүнд мөнгөн дэвсгэртийг хөвөн цаасан материалаас илүү полимерээр үйлдвэрлэх нь эдэлгээ даах чадварыг нэмэгдүүлж, дуурайлган хийхэд илүү төвөгтэй болох үр дүнтэй болохыг олж илрүүлжээ.
Одоогоор дэлхийн 20 гаруй орон зөөлөн полимерээр хийсэн мөнгөн дэвсгэрт гаргаад буйн зөвхөн долоо нь л үүнийг гүйлгээнд ашигладаг байна.
Английн төв банк анх гараар бичсэн мөнгөн дэвсгэрт ашигладаг байсан нь хожим 1853 оноос бүрэн хэвлэлтэнд шилжиж байжээ.