
Тэгвэл жирийн олонд бол харин энэ яриа бас ч гэж эсрэгээрээ гэж болно. Цөөхөн хэсэг нь улстөрчдийн нэгэн адил түүнийг шүүмжилдэг ч чамгүй хэсэг нь УИХ-д байгаа ховордсон “бараа” гэх аж. Учир нь түүний үг бас ч гэж үнэний хувьтай гэнэ. Жишээлбэл “Эрүүл мэндийн салбар дампуурлаа. Хуульчид өрөө хэрэгтэй юу. Өвчтөнд эмнэлэг чухал уу” гэсэн шүүмж нь олон нийтэд таалагдсан нь тодорхой. Мөн өчигдөр гэхэд “Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах хэрэгтэй” гэж хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн нь түүнд дахин нэг нэмэх оноо авчирав. Хэдийгээр өөрөө МАХН-ын гишүүн ч гэлээ Ч.Улаан сайдыг огцруулах талд кноп дарна гэсэн нь түүнийг “Шударга улстөрч” хэмээн өргөмжлөхөд хүргэв. Энэ мэт түүний гэнэтийн мэдэгдэл О.Баасанхүү гэдэг хувь хүнийг улам бүр тод харагдуулахын зэрэгцээ УИХ-д байгаа цөөхөн бие хүний нэг болохыг нь баталлаа. Тэгээд ч УИХ-д зөвхөн Ц.Нямдорж, Х.Тэмүүжин нар л бусдыг доош нь хийж, бусдыгаа загнаж болно гэсэн хууль байхгүй шүү дээ. Тиймээс асуудлыг хаяа ч болов өөр талаас нь харж, огт өөр дүгнэлт хийж түүнийгээ ямар ч үнээр хамаагүй өмгөөлж суудаг гоё кадр нь О.Баасанхүү гишүүн мөн үү гэвэл мөн л байхдаг шүү.
Сүүлийн үед цагдаа нарыг иргэддээ үйлчилдэг үйлчилгээний ажилтан болгох ажлыг эхлүүлэхээр Хууль зүйн яамныхан маань ихэд хэчээн ажиллаж байгаа. Энэ урмыг нь ч бодсон тэр, цагдаа нарын эрүүл мэндийг бодсон ч тэр ингэж л жагсмаар юм байна шүү, жагсагчид аа.
Цагдаа нар маань ч үүргээ ухамсарлаж, жагсагчдаа халамжлах нь гарцаагүй биз. Ямартай ч цагдаа танд үйлчлэх үүрэгтэй учир жагсаал хийж байхдаа сайхан хандаад байх юм бол дулаан хувцас хунараар хангаж, цаашлаад уулзахыг зорьж байгаа хүмүүс дээр чинь ч хамгаалаад оруулаад өгчихийг үгүйсгэхгүй шүү дээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин