Та хэдий үнэтэй
хамгийн сайн гоо сайхны бүтээгдэхүүнээр нүүрээ будсан ч таны хэргэлж буй багс
шаардлагад тохирохгүй бол таны нүүр будалт тэр чигээрээ балрах болно. Энэ
хэрэгслүүд нь таны энгийн нүүр будалтыг жинхэнэ урлагийн бүтээл болгох учиртай.
Харин та орчин тойрны хүмүүсийг өөрийн өө сэвгүй гоо сайхайнаараа гайхуулах
болно. Сонирхолтой нь эдгээр нүүр будалтын багсуудийг яг хэн хаана анх зохион
бүтээснийг түүхчид ч сайн мэддэггүй байна. Египт, Япон эсвэл Хятадад үүссэн гэх
таамаглал байдаг ч нотлогдоогүй юм байна. Хээзээ хаана ч үүссэн бай энэ сайхан
хэрэгслийг бүтээхэд оролцсон хүн бүрт талархах нь зүйтэй, учир нь үндсэн
багсуудгүйгээр нүүр будалтыг төсөөлөхийн аргагүй биз. Үндсэн багсууд: нүдний
тений багс, уруулын будгийн багс, пүдр энгэсэгний багс болон хацрын тений багс.
Эдгээр бүх багсууд өөр өөрийн оцлог хэв шинжүүдтэй байдаг.
Уруулын багс
Уруулын багс нь үндсэн 2 төрөл байдаг: уруулын будгийн ба
өнгөлөгчний. Уруулын будгийнх нь хөрзтэй төстэй хэлбэртэй байдаг бол нөгөө нь
жижигхэн нарийн бөгөөд хурц үзүүртэй байдаг байна. Ийм нарийн хурц үзүүртэй
багсын тусламжтайгаар будалт хийж буй хүн уруулын хүрээг илүү нарийн тодосгож
чадахаас гадна уруулыг жигд сайхан өнгөлж чадахнээ.
Нүдний тений багс.
Бүсгүй та нүдний тений багсаа сонгохдоо их хянамгай байх хэрэгтэй.
Жишээ нь багсын үс нэг бүр маш нягт төврүүгээ чиглэн хөрз мэт хэлбэр үүсгэсэн
байх хэрэгтэй. Ийм хэлбэрийн тусламжтайгаар зовхин дээрхи будалт маш жигд
тараагдаж хүссэн хэлбэрээр тань будагдахаас гадна тени тань маш багахан
хэмжээгээр хэрэглэгдэх болно. Ийм хэлбэртэй багсыг нүдний дээд зовхийг будахад
тохиромжтой байдаг бол доод зовхийг овал буюу зуйван хэлбэртэй багс
тохиромжтой. Нүдний тений багс али болох олон байх шаардлагатайг анхаар учир нь
та нэг өнгөөр будсан багсаа өөр өнгөтэй хольж хэрхэн ч болохгүй, өнгө холилдон
хүсээгүй дүр зураг үүсэх болно. Нүдний багс нь тахианы өд гэх мэт маш зөөлөн
нарийн материалаар хийгдсэн байх шаалдлагатай.
Пудр энгэсэгний
багс.
Энгэсэгний багс хэд хэдэн төрөл байдаг байна. Жишээ нь компакт пудрыг түрхэхэд
нарийн хавтгай багс ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Хуурай нунтаг
пүдрийн хувьд том сэгсгэр дугуй суурьтай багс ашиглана. Энэ 2 тохиолдолд багсын
материал нь жинхэнэ шувууны жигө сөд байж болохоос гадна хиймэл үс ч ашигласан
байж болохнээ.
Эх сурвалж: libromusic.blogspot.com/