
аймгийн Баруунтуруун сум руу нүүрс ачиж явсан “Камаз” маркийн хүнд
даацын машиныг Туруун голын гүүрээр гарах үед гүүр нурж, машин
онхолджээ. Уг машины жолооч, Улаангом сумын иргэн Б-ын буруугаас болж
ийм зүйл болсон байна. Баруунтуруун сумаас холгүй байдаг энэ модон гүүр
таван тонны даацтай, 25 метр урт. Гэтэл Б 17 тонн жинтэй “Камаз”-даа 20
тонн нүүрс ачиж явсан аж. Жолооч “Шөнө даацын тэмдэглэгээг хараагүй”
хэмээн тайлбарласан гэнэ. Машиныг эвдрэл гэмтэлгүйгээр босгосон ч гүүр
эвдэрсэн тул Баруунтуруун суманд есөн сая төгрөгийн хохирол учирчээ.
Үүнийг Б төлж, 2014 оны дөрөвдүгээр сараас өмнө гүүрийг сэргээн засахаар
болсон байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин