Орон нутгийн архины үйлдвэрүүдэд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.19-нд нийтлэгдсэн

Орон нутгийн архины үйлдвэрүүдэд шалгалт хийжээ

МХЕГ-аас согтууруулах ундааны үйлдвэрүүдэд шалгалт хийсэн байна. Улсын хэмжээнд архины 21, спиртийн гурав, дарсны хоёр, шар айргийн хоёр, нийтдээ 28 үйлдвэрт шалгалт хийх байсан ч үйлдвэрлэлийн байрандаа засвар хийж байгаа, борлуулалт муу байгаагаас үйл ажиллагаагаа түр зогсоосон, тусгай зөвшөөрөл цуцлагдсан зэрэг шалтгаанаар архины есөн үйлдвэр шалгалтанд хамрагдаагүй байна. Харин нийслэлийн хэмжээнд шалгалт хийхээр зарласан 23 үйлдвэрээс (архины 16 спиртийн гурав, дарсны хоёр, шар айргийн хоёр үйлдвэр) 17 үйлдвэр хамрагджээ.  Нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан “Дөрвөн луу” ХХК, “Морьтон Монгол” ХХК, Хөвсгөл аймгийн “Сант жаргалан” зэрэг ХХК-иудын архины гурван үйлдвэр, “Морьтон Монгол хурд” ХХК-ийн спиртийн үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж