
Хүүхэд, залуусын тоглох дуртай хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спортыг дэмжих төдийхнөөр “Хас”-ынханы ажил зогссонгүй. Тиймдээ ч “Хасын хүлэгүүд” хэмээх хоккейн мэргэжлийн багт хөрөнгө оруулжээ. Шинэхэн хоккейн баг нь Эрдэнэт хотод эхэлсэн Монголын Хоккейн лигийн аваргын төлөөх тэмцээнд саяхан оролцоод иржээ. Ийнхүү багийн спортыг дэмжих болсон “Хас”-ынханд гар бөмбөгийн баг ивээн тэтгэх хүсэлтийг ч тавьсан сурагтай. Үүнээс харахад, удахгүй “Хасын хүлэгүүд” хэмээх гар бөмбөгийн баг мэндэлж мэдэхээр байна.
С.ЦЭЦЭГ