
Ерээд онд Монголын залуучууд Орос, Солонгосын эрлийз дуучин залуу Виктор Цойгоор амьсгалж байлаа. Түүний дуулсан дууг амандаа аялдаггүй хүн бараг л байсангүй. Эрээнцавын Д.Нямсүрэнгийн шүлэг, Виктор Цойн дуугүйгээр ерээд оны залуусыг төсөөлшгүй. УИХ-ын гишүүн Б.Болор ч тэр үеийн төлөөлөл гэдгээ баталж, Ардчилсан залуучуудын холбооны шинэ жилийн цэнгүүн дээр цахилгаан гитар барин Цойн дуугаар ая барив. “… Когда твоя девушка больна” гэх танил дууг гитар барин дуулсан Б.Болор зарим нэгэн хамтлаг дуучдыг ичээж, амплагед тоглолт хийхээ шахав. Тэрбээр Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр дөрөв дэх жилдээ ажиллаж буй юм. Б.Болор гишүүн “Залуу байхдаа орцонд гитар тоглон дуулж үзээгүй залуус бидний үед үгүй. Гитар тоглон охидыг уяраадаг тэр л үеийнхний төлөөлөл нь би” хэмээн өөрийгөө бяцхаан рекламдаад амжив. Мөн Виктор Цойн улаан фэн гэдгээ ч нуусангүй.