
МХЕГ-аас согтууруулах ундааны үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Улсын хэмжээнд архины 21, спиртийн гурав, дарсны хоёр, шар айргийн хоёр, нийтдээ 28 үйлдвэрт шалгалт хийх байсан ч үйлдвэрлэлийн байрандаа засвар хийж байгаа, борлуулалт муу байгаагаас үйл ажиллагаагаа түр зогсоосон, тусгай зөвшөөрөл цуцлагдсан зэрэг шалтгаанаар архины есөн үйлдвэр шалгалтанд хамрагдаагүй байна. Харин нийслэлийн хэмжээнд шалгалт хийхээр зарласан 23 үйлдвэрээс (архины 16 спиртийн 3, дарсны 2, шар айргийн 2 үйлдвэр) 17 үйлдвэр хамрагджээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан “Дөрвөн луу" ХХК, “Морьтон Монгол” ХХК, Хөвсгөл аймгийн “Сант жаргалан” зэрэг ХХК-иудын архины гурван үйлдвэр, “Морьтон Монгол хурд” ХХК-ийн спиртийн үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
О.САР