Телевизийн төв цамхагийн өргүүрийг ашиглахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Телевизийн төв цамхагийн өргүүрийг ашиглахыг хориглолоо

Мэргэжлийн
хяналтын ер
өнхий газрын Даргын зөвлөлийн ээлжит
хуралдаан болж хяналт, шалгалтын д
үнгээс танилцуулсан юм. Улсын байцаагчид “Радио телевизийн сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газар /УТҮГ /-ын үйл ажиллагаанд нэг сар орчмын хугацаанд шалгалт хийсэн байна. Шалгалтад тус
газрын харьяа алба хэлтэс, Хонхорын радио нэвтр
үүлэх төв станц, Телевизийнтөв станц Хотын шугамын радиогийн алба, Олон сувгийн телевизийн ашиглалтын алба,
Баян-
Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод аймаг дахь
радио телевизин станц, бусад аймгуудын салбар гээд нийт 39 салбар, нэгжийг
хамруулжээ. “Радио телевизийн с
үлжээ” УТҮГ байгуулагдсанаас хойш хяналт, шалгалтад хамрагдаж байгаагүй ажээ. Тус үйлдвэрийн газарт гэмтэл саатал гарсан тохиолдолд хяналтын хугацаанд
багтаан засварлах зарчмыг баримтлан радио, телевизийн
өргөн нэвтрүүлгийн сүлжээний найдвартай
ажиллагааг хангадаг байна. Хэдий тийм боловч шалгалтаар тус
үйлдвэрийн газар өөрийн эзэмшлийн телевизийн төв цамхагт суурилсан антенн фидерийн байгууламжийн
ачааллын талаар нарийн тооцоо, судалгаа байхг
үй, зарим кабель, шугамыг
зориулалтын г
үүрээр татаагүй, эмх цэгцгүй угсарсан, цамхагийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа алдагдах нөхцлийг бүрдүүлсэнийг тогтоожээ. Түүнчлэн телевизийн төв цамхагт ашиглагдаж байгаа өргүүрийн ган татлага зэвэрч
эхэлсэн, тоормосны жийрэг /наклад/ элэгдсэн, дуут дохио байхг
үйг шалгалтаар тогтоосон
байна. Энэ нь х
үний амь нас, эрүүл мэнд, барилга байгууламжид хор хөнөөл учруулж болзошгүй тул уг зөрчлийг арилгах хүртэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн улсын байцаагчийн актын дагуу төв цамхгийн өргүүрийг  энэ сарын
6-наас эхлэн ашиглахыг зогсоох арга хэмжээ авчээ.

Ийнхүү хяналт, шалгалтаар нийт 98
з
өрчил илрүүлж, 44 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 200 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ
авч барагдуулсан байна.
Уг  шалгалтад хамрагдсан
83 инженер, техникийн ажилчдад мэргэжил арга з
үйн зөвөлгөө өгч, зарим шаардлагатай гарын
авлагаар хангасан тухай албаныхан мэдээллээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж