Tikker танд хэдий хугацаа үлдсэнийг заана

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Tikker танд хэдий хугацаа үлдсэнийг заана

Хэзээ ч үхэхгүй юм шиг санаж, цаг хугацааг хий дэмий өнгөрөөж яваа хүмүүст зориулж Шведийн зохион бүтээгч Фредрик Колтинг нэгэн өвөрмөц цагийг бүтээжээ.

Түүний бүтээсэн “Tikker” хэмээх цаг нь таны хэд наслахыг тооцоолж гаргаснаар яг одоо танд амьд явах хэдэн цаг хэдэн минут үлдэж байгааг харуулах аж.

Уг цаганд байрлах тусгай чипэнд та өөрийн нарийн мэдээллийг суулгаснаар таны хэд наслахыг тооцож гаргах юм.

Ингээд цагийг зүүхэд дэлгэцэн дээр гурван янзын цаг хугацааны заалт гарч ирнэ. Хамгийн дээд талд амьдрах хугацаа хэр үлдсэнийг заана. Хоёр дахь эгнээнд цагийг зүүснээс хойш таны амьдрах хугацаа хэдэн цаг минутаар хорогдож байгааг харуулна.

Харин хамгийн доод талд нь тухайн өдрийн он, сар, өдөр, цаг, минут, секунд, долийг заах энгийн цаг байх аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж