
Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийн ОХУ-д хийсэн айлчлал санхүүгийн том дэмжлэг авахуйц үр дүнд хүрчээ. Украйныг Европын холбоонд нэгтгэхийг хүсэгчдийн эсэргүүцлийн жагсаал, ажил хаялт олон хоног үргэлжилснээс тус улсын эдийн засаг унаж эхлээд буй энэ үед Виктор Янукович ОХУ-аас бадар барихаар айлчилсан юм. Виктор Янукович өчигдөр /XII.17/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Москва хотноо уулзсаны дараа Кремлийн албаныхан тус улс Украйны Засгийн газрын 15 тэрбум ам.долларын өртөгтэй Засгийн газрын бондыг худалдаж авахаар болсныг мэдэгджээ. Мөн ОХУ-ын зүгээс Украйнд нийлүүлдэг байгалийн хийн үнийг 1000 куб метр тутамд 400 гаруй ам.доллараар бууруулах болсон байна.
Харин Украйны сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Виктор Януковичийн айлчлалын зорилгод ОХУ-д нэгдэх асуудал багтаж буй гэж сэрдэж байсан ч албаныхан энэ талаар ямар нэгэн яриа болоогүй гэж мэдэгджээ. Хоёр орны төрийн тэргүүнүүд эдийн засаг, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах гэрээнүүдийг үзэглэсэн гэнэ.
Украйн нь одоогоос хоёр жилийн ОХУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан аж.
Б.АНХТУЯА