Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэлж, Засгийн газрын хоёр сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдаанаар МАН-аас Засгийн газрын хоёр сайдыг ажлаа хийж чадахгүй байна, эдийн засгийн өнөөгийн хүндрэл нь хариуцаж буй сайд нарын хариуцлагагүй байдлаас үүссэн гэж огцруулах саналыг гаргаад байгаа юм. 

Хоёр сайдын асуудлыг харьяалагдах байнгын хороодод хэлэлцэж байгаа бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудлыг хэлэлцэх юм. Харин Сангийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг өнөөдөр 13.00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.

 
Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж