Дип буюу дүрдэг соус хийх

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Дип буюу дүрдэг соус хийх

via Minii
Gal Togoo

3 төрлийн дип буюу дүрдэг соус: Улаан шошны дип, Авокадоны дип, Өндөгний дип


Улаан шошны дип
Орц (Зураг дээрхээс 3 дахин их хэмжээтэй болно)
1 лааз буюу 400 гр улаан шош
1/4 сонгино
1 жижиг лууван
1 том халбага оливын тос
3 том халбага халуун ус
1/3 жижиг халбага нунтагласан бульон

Хийх заавар
1. Сонгино, луувангаа жижиглэн татна. Улаан шошоо шүүнэ. Бульоноо усандаа
хайлуулж тавина.
2. Хайруулын тавгандаа тосоо халаан, сонгино луувангаа зөөлөртөл нь хуураад,
шоштойгоо хамт миксердэнэ.
3. Миксердсэн ногоон дээрээ бульонтой усаа бага багаар нэмж хутган, өөрийн
хүссэн хэмжээнд шингэлж өгнө.

Авокадоны дип
Орц (зураг дээрхээс 2 дахин их хэмжээтэй болно)
1 авокадо
1/8 сонгино
1 том халбага нимбэгний шүүс
4 том халбага тараг
Давс перц

Хийх заавар
1. Сонгиноо жижиглэн татна. Авокадогоо арилган, ясыг нь авч, жижиглэн хэрчинэ.
2. Саванд авокадогоо хийн нимбэгний шүүсээ нэмээд, сэрээгээр бага зэрэг ширхэг
үлдээн нухаж өгнө.
3. Сонгино, таргаа нэмж хутгаад, давс перцээр амтална.

Өндөгний дип
Орц (Зураг дээрхээс 1.5 дахин их хэмжээтэй болно)
1 өндөг
1/8 сонгино
1 жижиг дарсан өргөст хэмх
2 том халбага майонез
1/2 жижиг халбага ширхэгтэй горчица
Давс перц

Хийх заавар
1. Өндөгөө чанаж арилгаад, жижиглэн хэрчинэ. Сонгино, өргөст хэмхээ жижиглэн
татна.
2. Ногоо, өндөгөө майонез горчицагаар зуурч, давс перцээр амтална.

Лууван, өргөст хэмх, амтат чинжүү, цагаан лууван, жигнэсэн аспарагус, жигнэсэн
нялх эрдэнэ шиш, жигнэсэн брокколи, жигнэсэн цэцгэн байцаа гэх мэт өөрийн
дуртай ногоогоо дүрээд идээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж