Цаг хугацааны хагаралт

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Цаг хугацааны хагаралт

Өдрийн гэрэл зураг, 2013.12.14. Австрали. Өмнөд Австрали мужид байдаг Флиндерс гэх томоохон нурууны  зургийг сансраас авсан нь энэ. Уг нурууг 1802 онд нээсэн британи хүн Мэтью Флиндерсийн нэрээр энэ газрыг нэрлэжээ. Австралийг судлахад томоохон зүтгэл гаргасан түүний нэрээр олон гудамж талбай, сургууль, булан тохой, хошуу нэрлэгдсэн байгаа.


Фото: JAXA / ESA

Флиндерсийн нуруу ойролцоогоор 540 сая жилийн өмнөөс Кембрийн гэх үеэс бүрэлдэн тогтож эхэлжээ. Дараах үеүүдэд уул  нуруу  газрын хүчтэй элэгдэлд орон хувирсан нь энэ зурагт сайн харагдаж байна. Уулсын ихэнх оргил нь зурвасын дагуу илэрсэн уулын хамгийн хатуу бодис болох кварцийн хагаралтыг зурагт харуулж байна. 

Энэ нурууны үүсэл нь эртний миоценийн үеийн гадрын гадаргын хөдөлгөөнөөс үүдэлтэй. Өнөөдөр Флиндерс нь Австралийн хамгийн идэвхтэй сейсмогийн бүсэд тооцогдох ба жилдээ олон удаа жижг газар хөдөлтийг өдөөдөг.

Том загас

Өдрийн гэрэл зураг, 2013.12.15. Бразилийн, байгалийн дархан цаазат Мамирауа гэх дархан цаазат газрын оршин суугчдын нэгэн Солимоэс гэх Амазон мөрний гол салааны нэг маш булингартай голоос арапайма гэдэг загасыг барихаар оролдож байгаа нь. Түүнийг бороохойдолгүйгээр  завиндаа үлдээх нь амь насанд аюултай.

Арапайма (бразили индианчууд, пираруку гэж түүнийг нэрлэдэг)  гэдэг загас нь Өмнөд Америкийн Амазон мөрний сав газрын цэнгэг усны хамгийн эртний гарал үүсэлтэй хамгийн том загас бөгөөд түүний дундаж урт нь 2-2,5 метр  болдог гэнэ. Зарим нэг загас нь дөрвөн метрийн  урттай  болдог ч ховор бүртгэгдсэн жингийн дээд хэмжээ нь 200 кг гэж байгаа.

Олон мужуудад  хэрэв энэ загас байгаа бол жилд нэг удаа барихыг зөвшөөрдөг учраас загасчид нь  тэр өдрийг тэсвэр заан хүлээдэг. Загасны үржлийг хангахын тулд зөвхөн 1,5 метр хүртэл өссөн загасыг барихыг зөвшөөрдөг.

Арапайма загаснаас гадна  80 км2 талбай бүхий Мамирауагийн дархан газарт 300 төрлийн загас, 400 төрлийн шувууд,  45 төрлийн сүүн тэжээлтэн  амьдрах бөгөөд тэнд ургаж буй мод 40 метрийн өндөртэй.

Фото: Bruno Kelly / Reuters / Vostock photo


Ёроолгүй дээр

Өдрийн гэрэл зураг, 2013.12.16. Франц, Ла-Плань. Францын хайлайнер Жюльен Мийо 380 метрийн өндөрт татагдсан канатын «Вануаз Экспресс»  гэх замын хоёр бүхээгийн хооронд татагдсан 2,5 сантиметрийн 60 метрийн зайтай хэсгийг туулав. Энэ харьцангуй шинэ спорт (англ и хэлнээс. slack -дүүжлэгдсэн) гэх нэртэй бөгөөд олсоор явагчдын олсноос сулхан татагдсан утсан дээгүүр  явахыг  хэлдэг ажээ. Газар уснаас дээгүүр татагдсан утсаар явах энэ спортыг слеклайн гэх спортын онцгой төрөл хайлайн гэж нэрлэжээ.

Энэ сэтгэл унтраамаар үзүүлэлтийг Европын хамгийн  томд тооцогдох «Вануаз Экспресс» гэх канатын замын нээлтийн 10 жилд зориулсан байна. Энэ зам нь Парадискийн Ла-Плань ба Лез-Арк гэх уулын цанын баазуудыг холбож өгчээ. Энэ үйл явдалд зориулан бүхээгүүдийг 64 настай нэртэй франц дизайч Жан-Шарль де Кастельбажак чимэглэсэн байна.

Фото: Jean-Pierre Clatot / AFP / East News

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж