Эрүүл мэндийг дэмжих сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийг дэмжих сургалт боллоо

Эрүүл мэндийн яам болон Биеийн тамир, спортын улсын хорооноос Нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг дэмжих жил болгосны дагуу Улаангом хотод Баруун бүсийн сургалт боллоо.

Монгол улсад биеийн тамир спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 90 жилийн ой, нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй энэ сургалтад сум, албан байгууллагын нийгмийн ажилтан, арга зүйчид, сургуулийн биеийн тамирын багш зэрэг ажил мэргэжлийн хүмүүс оролцлоо. Энэ сургалтад хамрагдсан хүмүүс сум, баг, байгууллага иргэдэд заалгасан сэдвээрээ зөвлөлгөө өгөх, төвшин тогтоох сорил хийх зэрэг үүрэг хүлээх юм байна. Сургалтад оролцогчдод Биеийн тамир, спортын хорооны хэлтсийн дарга, докторант Ж.Тунгалаг тодорхой судалгаа баримтад тулгуурлан хичээл зааж, идэвхтэй хөдөлгөөнөөр идэвхтэй амьдралыг төлөвшүүлэх үндэслэлийг сонирхолтойгоор дэвшүүлсэн нь сонсогчдын сэтгэлд нийцсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж