Полын дүү “Галзуу хурд 7”-г гүйцээнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Полын дүү “Галзуу хурд 7”-г гүйцээнэ

Кино урлагт од болон гялалзаж буй 40 насандаа харамсалтайгаар хорвоог орхисон жүжигчин Пол Волкер “Галзуу хурд 7” киноны зураг авалтыг гүйцээж чадаагүй юм. Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд Калифорнид автын ослоор  нас барах хүртлээ “Галзуу хурд 7” киноны гол дүрийг бүтээж байсан аж. Пол Волкерын гэнэтийн үхлийн дараа бүтээж дуусаагүй киногоо хэрхэх вэ? гэсэн асуулт “Галзуу хурд 7”-г бүтээгчдийн санааг зовоож эхэлсэн юм. Тэгвэл тэд Пол Волкерын оронд ахтайгаа төстэй дүү Кодиг нь тоглуулахаар болжээ. Ингэхдээ тэд “Галзуу хурд 7” кинонд хэдийнэ Пол Волкерын тоглосон хэсгийг тэр чигээр нь үлдээж, үлдсэн хэсгүүдэд дүү Кодиг нь тоглуулахаар болсон гэнэ. Гэхдээ 25 настай Кодигийн хувьд  ахаасаа нэлээд залуу харагдах тул кинонд түүнийг аль болох араас нь юмуу, зайнаас зураг авалтыг хийх аж. Коди “Галзуу хурд 7” кинонд ахыгаа дурсаж, хүндэтгэсэн сэтгэлээр Полын оронд тоглохоор зөвшөөрчээ.

Коди саяхан болсон ахынхаа оршуулах ёслолыг хүртэл АНУ-ын Орегон муж улсад ээжтэйгээ хамт амьдарч байсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж