
Харин энэ мэдээг сонссон Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид уйлах шахам байгаа сураг дуулдав. Сул газар л харагдвал хашаалж аваад, үнэ хүргэн зарахыг хичээдэг хийсэн ажил гэх юмгүй Засаг даргаа өөрчлөөгүй цагт яаж Сайншанд хөгжлийн тулгуур хот болон хөгжих вэ дээ хэмээн халаглаж сууна. Орон нутагтаа таалагдахаа больсон ч Ерөнхий сайдад бол таалагддаг Засаг дарга П.Ганхуягийн хувьд хэд хоног ордноор эргэлдэж байгаад албан тушаалдаа үлдэхийг бодоход бас л зайтай, хоншоортой Засаг ноён бололтойдог шүү.
Г.ШAPXYY