Томуу төст өвчний мэдээллийг хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Томуу төст өвчний мэдээллийг хүргэж байна

Томуу төст өвчний өвчлөлийн байдлын мэдээллийг хүргэж байна. 2013.12.17

Улаанбаатар хотын хэмжээнд эпидмиологийн 49 дэх 7 хоногийн байдлаар 72.422 хүн амбулаториор үйлчлүүлснээс 5.477(7.6%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх 7 хоногоос 3.3%-иар их, өнгөрсөн оны мөн үеэс 0.2%-иар бага, өвчлөл 10,000 хүн амд 45.6 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногоос 21.6 тохиолдлоор их, өмнөх оны мөн үеэс 0.1 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 42.2%-ийг ТТӨ-ий дуудлага эзэлж, өмнөх долоо хоногоос 5.7%-иар их, өмнөх оны мөн үеэс 6.9%-иар бага байна. ЯТТ-ийн насанд хүрэгчдийн нийт дуудлага 5.030 үүнээс ТТӨ-ний шалтгаантай дуудлага 125(2.5%) ба өмнөх долоо хоногтой харьцуулахад ижил түвшинд  байна.

Хан-Уул дүүргийн хэмжээнд Эпидмиологийн 49 дэх 7 хоногийн Өрхийн эмчийн нийт үзлэгт ТТТӨТомуу Томуу Төст Өвчин 4,9%-ийг эзэлж байгаа нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 48 дахь 7 хоногт 3,7% 1,2%иар өссөн үзүүлэлттэй байгаа бол ТТТӨ насны байдалд дүгнэлт хийхэд 1-4насны хүүхдийн өвчлөл хамгийн их 37,6 %-ийг эзэлж байна. Дүүргийн хэмжээнд ЯТТ-ын дуудлагад ТТТӨ-ний дуудлага 56,4%тай байгаа нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 48 дахь 7 хоногт 58,2% 1,8%иар буурсан үзүүлэлттэй мөн ТТТӨ-ний дуудлаганд 1-4 настай хүүхдийн өвчлөл 54,1 хувийг эзэлж байна гэж Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс мэдээлэв.

Эх сурвалж: www.khanuul.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж