Төрийн албан хаагчид нууц задалдаг гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид нууц задалдаг гэв

УИХ дахь бүлгийн хуралдааны үеэр хэлэлцэх асуудалтай холбогдуулан яам агентлагын төлөөлөгчид хуралдаанд оролцдог журамтай. Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдааны үеэр эдгээр төрийн албан хаагчдыг намын нууц задалдаг хэмээн буруутгав. МАН-ын бүлгийн хуралдаанд энэ талаар зарим гишүүд асуудал хөндөн “Бид ямар нэгэн зүйлийн шийдлийг гаргахдаа улс төр ярих ч зүйл гардаг. Гэтэл түүнийг нь хуралд оролцож буй эдгээр албан хаагчид сонсож гараад бусдад ярьцгаадаг. Тэрийг нь сэтгүүлчид шүүрч аваад ороодог биз дээ” хэмээв. Мэдээж “гаднын” хүмүүсийн хажууд нууцаа ярихгүй эрх нь гишүүдэд байгаа ч ийнхүү буруутанг дахиад л гаднаас хайх нь бололтой.

Б.Манд

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж