МҮОНТ-ийн захирлын томилгоо шийдэгдээгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

МҮОНТ-ийн захирлын томилгоо шийдэгдээгүй байна

МҮОНРТ-ийн удирдлагуудын томилгоо анхаарал татаж байна. Өнгөрсөн долоо хоногт МҮОНРТ-ийн дэд захирлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл боловсруулах албаны дарга Ё.Батбаярыг томилсон бол тун удахгүй МҮОНТ-ийн захирал тодрох бололтой.

Эх сурвалжийн мэдээлснээр МҮОНТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн материал хүлээж авах хугацаа өчигдөр дуусгавар болсон тул өмнө нь телевизийн захирлаар ажиллаж байсан Ч.Даваабаярын оронд очих хүнийг удахгүй сонгох юм байна. МҮОНТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа нарын хэд хэдэн хүмүүс нэрээ дэвшүүлжээ. 

Э.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж