
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн нэхэмжлэлтэй сэтгүүлч Д.Баатархуягт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдөр хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч уг хэрэгт хяналт тавьж буй прокурор нь өнгөрөгч долоо хоногт Сүхбаатар дүүргийн шүүхэд эсэргүүцэл бичжээ. Уг эсэргүүцлийн дагуу сэтгүүлч Д.Баатархуягт холбогдох хэргийг нийслэлийн шүүх татаж, ирэх пүрэв гаригт хэлэлцэх тов гаргасан байна. Сайд Л.Гансүх сэтгүүлч Д.Баатархуягийг “бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж, нэр төр гутаасан” гэх үндэслэлээр тус дүүргийн цагдаад өгч шалгуулсан бөгөөд жил тойрон маргаж буй. Харин сэтгүүлч Д.Баатархуяг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг Оюутолгойн гэрээг байгуулсныхаа төлбөрт Зайсанд сая долларын үнэтэй хаус худалдаж авсан хэмээн мэдэгдэж байв.
Н.Түвшин