“Рио Тинто” Оюутолгойн санхүүжилтэд “нэмэлт хугацаа” авав

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” Оюутолгойн санхүүжилтэд “нэмэлт хугацаа” авав

“Оюутолгой” төслийн 66 хувийг
эзэмшиж буй “Turquoise Hill Resources” компанийн хяналтын багцыг эзэмшиж буй “Рио
Тинто” компани төслийг санхүүжүүлэх банкуудаас “нэмэлт хугацаа” авчээ.
Тодруулбал, зээл олгогч банкуудаас ирэх гуравдугаар сарын 31-нийг хүртэл
байдлыг “харзнахыг хүсчээ”. Төслийн хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтад шаардагдах
5.1 тэрбум ам.долларын санхүүжилтийг олон улсын нэр хүндтэй 15 банкаас авахаар
төлөвлөж буй юм. Энэхүү санхүүжилтийг авахын тулд “Рио Тинто” Монголын Засгийн
газрын зөвшөөрлийг заавал авсан байх шаардлагатай. Хэдийгээр тус компани
Монголын талтай төслийн санхүүжилтийн асуудлыг энэ онд амжиж шийдвэрлэнэ гэж
найдаж байсан ч 2013 он дуусахад ердөө хоёр долоо хоногийн хугацаа үлджээ.
Харин төслийн санхүүжилт хэтэрсэн, менежментийн зардал, техникийн судалгаа
зэрэг олон гол чухал асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Уг мэдээллийг өчигдөр
албан ёсоор зарламагц Торонтогийн хөрөнгийн бирж дээр Turquoise Hill компанийн
хувьцаа 1 хувиар доошилж, 3.35 канад доллар болжээ. Харин өнөөдрийн байдлаар
тус компанийн хувьцааны ханш бага зэрэг нэмэгдэж, 3.41 доллар байна.

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн
хурлаар төслийн 2014 оны үйл ажиллагааны төсөв баталсан тухай Turquoise Hill мэдээлжээ.
Ирэх онд төслийн үйл ажиллагааны зардал ойролцоогоор 1 тэрбум ам.доллар байна
гэж төлөвлөжээ. Үүний 160 сая ам.доллар нь тоног төхөөрөмжийн зардал болох юм
байна.

Ирэх жил “Оюутолгой” төслийн хүрээнд
150-175 мянган тонн зэс, 700-750 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Оюутолгойн далд уурхайн техник,
эдийн засгийн үндэслэлийг ирэх оны эхний хагаст багтаан дуусга
хаар ажиллаж буйг Turquoise Hill
онцолжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж