
Төв аймгийн Засаг даргаас гачигдалтай иргэдэд мөнгөн тусламж үзүүлэх журмын дагуу 8 удаагийн Захирамжаар 8 иргэнд 1.480.000 төгрөгийн тусламж, тэтгэмж олгож, 53 иргэнд 3.4 га газрыг өмчлүүлжээ. Мөн аймгийн ЗДТГ-ын хөдөлмөрийн дотоод журмын дагуу 6 хүнд 300.000 төгрөгийн тусламж үзүүлж ажилласан байна.
“Нээлттэй өдөрлөг”-ийг Хууль зүйн хэлтэс, түүний харъяа агентлагууд Жаргалант суманд зохион байгуулж, өдөрлөгөөр Хууль зүйн зөвлөгөө, Нотариат, Иргэний бүртгэл, Архивын лавлагаа, хуулбар хувиар 250 гаруй иргэдэд үйлчилж, 45 Төрийн албан хаагч, 500 гаруй иргэд оролцож мэдээлэл сонсч санал хүсэлт тавьсны дагуу гурван асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Мөн агентлагуудаас Мэргэжлийн хяналтын газар Батсүмбэр суманд, Цагдаагийн газар Зуунмод, Батсүмбэр, Заамар, Баяндэлгэр сумдад, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс Жаргалант суманд “Нээлттэй өдөрлөг”-ийг тус тус зохион байгуулав.
Г.Хишигсүрэн