
-Та энэ жилийн хувьд хоёр дахиа хүндэтгэлийн концерт хийх гэж байна. Яагаад?
-Ийм хүндэтгэлийн концерт их түгээмэл байдаг. Ялангуяа буурай оронд санхүүгийн боломж дутмаг байдаг учраас алдартай хамтлаг, дуучдыг урьж авчрах боломж хомс. Тийм болохоор өөрсдөө тэр тоглолтыг чадах ядахаараа гарган тоглож, хөгжим сонирхогчдодоо хүргэхийг хичээж байна. Анхны “Tribute” концертыг хийхэд тийм их сурталчилгаа хийгээгүй ч хүмүүст их хүрсэн. Үзсэн хүмүүс сэтгэгдэл өндөр гарсанд бид нар их урамшсан. “Pink Floyd”-ын хүндэтгэлийн тоглолтыг хийхэд ч гэсэн дараагийн тоглолт “Bee Gees” байх болно гэж. Энэхүү тоглолт маань арванхоёрдугаар сарын 30-нд Соёлын төв өргөөнд тоглогдох болсонд баяртай байгаа.
-Ер нь хичнээн дуунуудыг сонгож тоглохоор болсон бэ?
-“Bee Gees” хамтлаг маань өөрөө их онцлогтой хамтлаг. Австралийн хамтлаг гээд жаахан андуураад байдаг тал бий. Уг нь Английн хамтлаг л даа. Аав ээж нь багад нь Австралруу нүүчихсэн учраас хүмүүс Австралийн хамтлаг гэх тал бий. Гэхдээ яахав уран бүтээлээ Австралд туурвиж байсан. Бага байхдаа ч Английн Манчестир хотноо ах дүү гурав тоглогдог байсан. Ерөнхийдөө “Bee Gees” хамтлагийг Австралдаа байгуулж байсан түүхтэй. Дөрвөн ах дүү байдаг Andy, Mores, Barry, Robyn гээд дөрвөн ах дүү байсан ч харамсалтай нь эдгээрээс ердөө ганц л амьд байгаа. Хамгийн хөгшин нь амьд бусад нь янз янзын байдлаар нас барсан байдаг. Гэвч энэ хамтлагийг маш олон хүн олон орон мэднэ. Ялангуяа бид нарыг бага байхад социалист нийгэмд бол маш их сонсдог байлаа. Тэр утгаараа энийг дурсаж хүндэтгэлийн тоглолт хийе гэж ярилцсан. Одоо шинэ жилийн уур амьсгал бас их орж байна. “Bee Gees”-ийн дуу болгон өөрөө Хит бүтээлүүд байдаг. Нийтдээ 27 орчим цомог гаргаж байсан. Маш хөдөлмөрч залуучууд тэр дундаас топ 20 бүтээлүүдийг нь шилж энэ тоглолтондоо дуулхаар болсон.
-Анх тоглолт хийх бүрэлдэхүүнийг яагаад бүрдүүлэх болсон бэ?
-Чимба Мөнх-Оргил “Fire” хамтлагийн Билгээ болон “Sweetymotion” хамтлагийг сонгох болсон бэ? Гэхээр “Pink Floyd”-ын дуунуудыг тоглоход ар талын хоолой гэдэг бол маш чухал. Тэр ч утгаараа Монголын зах зээл дээр байгаа хамгийн чадварлаг дуучид миний бодлоор “Sweetymotion”. Дээрээс нь “Pink Floyd”-ын дуунуудын 50%-ийг төгөлдөр хуурийн хэсэг авч явдаг. Мөнх-Оргилийн хувьд АНУ-д гитараар мастер хамгаалж ирсэн мэргэжлийн хөгжимчин байгаа. Цаашдаа ч хамтарч ажиллахад чадварлаг шинэ залуу хөгжимчин. Аливаа зүйлд ч ажил хэрэгч ханддаг хүн байгаа юм. Эдгээр залуучууд маань аливаа зүйлийг ашгийн төлөө бус гоё юм хийчих юмсан гэсэн урлагийн төлөө залуучууд.
-Дараагийн хүндэтгэлийн концерт ер нь ямар хамтлагийн тоглолт юм бол? Ахиад хийх үү?
-Тэгэлгүй яахав бид цагаан сарын үеэр “Queen”-ыг сонгосон. Ер нь “Шар айраг” гэсэн хуудас фейс бүүкд нээсэн байгаа. Ихэнх хүмүүсийн саналыг харж байхад ихэнх нь “Beatls”, “Queen”, “Pink Floyd”, “Bee Gees” хамтлагууд байсан. Тийм ч учраас эдгээр хамтлагууд дээр тогтож хүндэтгэлийн тоглолтуудыг нь хийхээр ажиллаж байна.
-Таныг Японд явж байхад чинь таниас утсаар асууж байсан шүү дээ. Монголд саунд инженерийн асуудал байна. Энэ асуудлыг ер нь яаж шийдэх вэ?
-Энэ бол яг хөгжмийн талын ч хүн биш. Энэ техник талын хүн байгаа юм. Хэмжилтүүд их хийдэг яг мэргэжлийн дагуу хийх л ёстой зүйл л юм байна лээ. Цэвэр математик талын зүйл юм байгаа юм. Жишээ нь яг тоглолтын заал барилаа гэж бодход яаж баривал яаж дуугарах вэ, хаана нь ямар өнцөг булан байлгах вэ ч юм уу их нарын зүйлс байдаг юм. Харамсалтай нь энэ талын боловсон хүчин Монголд их дутмаг. Энэ чиглэлээр суралцсан төгссөн нэг ч Монгол залуу байхгүй. Хэчнээн бид нар болгох гээд оролдоод хийгээд байгаа ч яг гүйцэтгэл дээр нь одоо бараг 50%-ын үүрэг л гүйцэтгээд байгаа юм. Хэчнээн сайн тоглолт хийсэн ч гүйцэтгэл дутуу байх юм бол дутуу шүү дээ. Тэгэхлээр үүнэ дээр бодлогоор ССАЖЯ гээд бий болчихлоо. Цаашдаа ч энэ талын боловсон хүчин хэрэгтэй. Энэ бол ганцхан урлагийн салбарт ч биш ганц тоглолтын заалны асуудал ч биш байгаа юм. Хурлын заал ч бай аливаа том том бүтээн байгуулалтууд чанга яригч ашигладаг барилгуудад байх шаардлагатай зүйл. Яг энэ зүйл байхгүй учраас манайхан махчилан дуугаргаж байна л даа. Цаашдаа энэ талбар дээр яамнаас төр засгаас бодлоготойгоор залуучуудыг явуулж сургавал гэж харж байгаа.
-Саунд инженер гэдэг чиглэл хэд хэдэн салбартай байдаг гэсэн ер нь ямар салбарт илүү өндөр шаардлагатай байдаг вэ?
-Бүх л бүтээн байгуулалтан дээр барилгийн инженертэй адил саунд инженер ажилладаг байгаа юм. Энд тийм өнцөг тийм өндөр байх ёстой гэдэгийг хүртэл нарийн зааж өгдөг тийм л зүйл юм даа. Манайхан саунд инженер гэхлээр ганцхан студийн хэмжээнд эсвэл, нэг концерт тоглох хэмжээнд хэрэгтэй байдаг. Бүх л зүйл дээр байх ёстой зүйл юм. Энэ чинь өөрөө бас том бараг шинжлэх ухааны хэмжээнд хөгжиж байгаа юм л даа. Үүнэтэй зэрэгцээд хөгжим дуугаралт өгдөг техникүүд хэмжээ нь жижигрээд хүч нь ихсээд байх шиг байгаа юм л даа. Тэр болгонд тааруулж тавина хүний чихэнд хүргэж тавина гэдэг л их чухал болчихоод байгаа юм. Яагаад гадаадын тоглолтуудыг үзхээр гоё дуугараад Монголын тоглолтуудыг үзхээр чихэнд хатуу чийртэй сонсогдоод байна гэдэг хоёр зүйлийн ялгааны хариу нь өөрөө “Саунд инженер” гэсэн асуудал болоод байх шиг байгаа юм. Монголд л ийм байгаа юм уу гэхлээр үгүй бас гадаадын хамтлагууд Монголд ирээд тоглолтоо хийхээр саунд инженертэйгээ, програмтайгаа ирээд л програмчлаал гоё дуугарагчих жишээтэй. Тэгэхлээр тэр хэмжээний мэдлэг боловсролтой залуучууд л яг манайд дутаад байна л даа.
-Саунд инженерээр төгссөн залуучууд нь байгаа зөвхөн практик дээр ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлтэй урлагийнхан бас байсан ?
-Тийм залуучууд байж магадгүй. Мэдээж өнөөдөр 21-ээр зуун болж байна тийм залуучууд мэр сэр байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ яг одоогийн байдлаар над дээр хүрч ирээд тийм сургуулийг тийм чиглэлээр төгсчихлөө гээд уулзсан залуучууд байхгүй л байна.
-Бид нар өөрсдөө “Монголчилно” гэж ярьдаг ш дээ. Хүчээр өөрсдөө хийх гээд л зүтгээд л байна. Яг тодорхой тэр мэргэжлээр ажиллаад төгссөн нэг ч залуу над дээр ирсэнгүй. Гэхдээ мэдээж хаа газар сурч байгаа сураад ирчихсэн байгааг үгүйсгэхгүй хэрвээ тийм чиглэлээр төгсөөд ирчихсэн байгаа бол их л сайн байна.