Төрийн ордныг “бүслэв”

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Төрийн ордныг “бүслэв”

“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Иргэний хөдөлгөөний намын гишүүн Н.Давааг өнөөдөр цагдаагийнхан баривчилжээ. Үүнийг Их хуралдайн төлөөлөгчид эсэргүүцэж төрийн ордны баруун зүүн хаалган дээр жагсчээ. Тэд  “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Давааг нэн даруй суллахыг шаардаж буйгаа цагаан хоолойгоор хэлж байна.  Хэрэв суллахгүй бол  төрийн ордны хаалгыг хаасан хэвээр  байхаа мэдэгджээ. “Гал үндэстэн” холбооныхон Бүх ард түмний их хуралдайд  нэгдэн оролцож байсан аж. Сүхбаатарын талбайд тус холбооны барьсан  гэрүүдэд Их хуралдайн төлөөлөгчид байрлаж байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж