“Европа лиг”-ийн сугалаа боллоо

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

“Европа лиг”-ийн сугалаа боллоо

Европийн хөлбөмбөгийн холбооны “Европа лиг”-ийн хасагдах шатны сугалаа өчигдөр /XII.16/ боллоо. Нэр хүнд, хөрөнгө мөнгө, хамрах хүрээгээрээ “Аваргуудын лиг”-ийн дараа тооцогдох энэ тэмцээний хасагдах шатанд 32 баг шалгарсан.

Эдгээр 32 баг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр шууд хасагдах зарчмаар тоглоно. 2013-2014 оны “Европа лиг”-ийн шигшээ тоглолт Италийн Турин хотын “Ювентус” цэнгэлдэх хүрээлэнд болно.

Сугалаа таарсан байдал:

  • Тоттенхэм /Англи/ – Днипро Днипропетровск /Украйн/
  • Рубин Казан /ОХУ/ – Реал Бетис /Испани/
  • Наполи /Итали/ – Свонси Сити /Уэльс/
  • Трабзонспор /Турк/ – Ювентус /Итали/
  • Севилья /Испани/ – Марибор /Словени/
  • Шахтёр /Украйн/ – Виктория Плзен /Чех/
  • Олимпик Лион /Франц/ – Чёрноморец /Украйн/
  • Фиорентина /Итали/ – Ешберг /Дани/
  • Залцбург /Герман/ – Аякс /Нидерланд/
  • Базель /Швейцарь/ – Маккаби Тел-Авив /Израйль/
  • Айнтрахт /Герман/ – Порту /Португал/
  • Генк /Бельги/ – Анжи Махачкала /ОХУ/
  • Динамо Киев /Украйн/ – Валенсия /Испани/
  • Бенфика /Португал/ – ПАОК /Грек/
  • Словени Либереч /Словени/ – АЗ Алкмаар /Нидерланд/

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж