
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн ирцийг хангалттай төвшинд хүргэхийн тулд хурууны хээгээр бүртгэх шинэ журмыг хэрэгжүүлэхээ УИХ-ын дарга мэдэгдсэн билээ. Шинэ журам ирэх пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас эхлэн мөрдөгдөх аж. Тодруулбал, чуулганы хуралдаанд оролцох гишүүн эхлээд хурууны хээгээ бүртгүүлж, дараа нь УИХ-ын даргаас картаа авснаар хуулийн төсөлд санал өгөх эрх нь нээгдэх аж. Хэрвээ гишүүд хурууны хээгээ бүртгүүлэхгүй, мөн УИХ-ын даргаас картаа аваагүй нөхцөлд чуулганд оролцох гишүүдийн ирц бүрдэхгүйд хүрч цуцлагдах магадлал өндөр болох юм байна.
Харин цагтаа ирж, хурууны хээгээ бүртгүүлэн, картаа авсан гишүүний хувьд хамгийн түрүүнд асуулт тавих, саналаа хэлэх эрх эдлэх юм.
Г.ДАРЬ