
Өчигдрөөс эхлэн Европын холбоонд нэгдсэн орны иргэд Герман болоод Австрид ажлын байраар чөлөөтэй хангагдах эрхтэй болж байгаа юм байна. Энэ шийдвэрийг дээрхи хоёр орны эрх баригчид гаргаснаар өмнө нь энэ хоёр оронд ажиллах эрх олгогдоогүй байсан Польш,Чех,Словак,Унгар,Эстони,Латви,Литва болон Словени улсын иргэд чөлөөтэй ажил хайж хөдөлмөрлөх эрхтэй болж байгаа аж. Зүүн Европын орны хямд ажиллах хүч ийнхүү орж ирэх нь өөрсдийх нь цалин орлогыг багасгахад хүргэнэ гэсэн айдас харин барууны орнуудад тэр дундаа германы иргэдэд байгаа юм байна. Берлинийн ханыг нураасны дараа Герман улсын хүн ам гурван саяар нэмэгдэж гадаадын ажилчид их хэмжээгээр орж ирж байсан гашуун туршлага давтагдахаас тэд эмээж байгаа аж. Харин Германы засгийн газар дээрхи шийдвэрийг гаргаснаар тус улсад ирэх гадаад ажилчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй гэж тооцож байгаа гэнэ.
М.Наст