Уурлаж бухимдахаа зогсоох 4 энгийн алхам

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Уурлаж бухимдахаа зогсоох 4 энгийн алхам

Уурлаж
бухимдах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Уур биеийг зовооно, Уул морийг
зовооно гэдэг дээ. Йелийн их сургуулийн /Yale university/ хэсэг эрдэмтэд уурлаж
бухимдах нь биеийн дархлааг сулруулдаг болохыг тогтоосон байна. Байнга
бухимддаг хүмүүсийн 9% нь зүрхний шигдээсийн улмаас хорвоог орхидог тухай
баримт ч бий. Мөн зүрх судасны өвчин, даралт ихсэх зэрэг асуудлууд ч үүсч
болзошгүй.

Хэн
нэгэн эсвэл ямар нэгэн зүйлд уураа гаргаад бүх зүйл шийдэгдэхгүй нь тодорхой.
Тиймээс танд уур бухимдлаа шийдэж сурахад тань туслах 4 энгийн алхмыг санал
болгоё.

1-р
алхам. Амьсгалаа удирд. Энэ арга олон нөхцөл байдалд үр дүнгээ өгдөг. 2-3
минутын турш удаанаар гүнзгий амьсгаа аваад гаргаарай. Ингэхдээ хамраараа
амьсгаа аваад, амаараа гаргах хэрэгтэй. Тэгээд агаартай хамт тайван байдал таны
дотор орж, эргээд уур бухимдал гарч байна гэж төсөөлөөрэй.

2-р
алхам. Булчингаа сулла. Гар хөлөө зөрүүлэлгүйгээр нээлттэй болгоорой. Тэгээд
мөрөө суллаж хөдөлгөөд, бүх биеэ суллаарай. Энэ арга туслана гэдэгт итгэж
болно шүү.

3-р
алхам. Асуудлыг дотроосоо гарга. Дээрх алхмуудын дараа та илүү тайвширсан бол
цаас, бал аваад "Миний уур хүрсэн зүйл” гээд шалтгаанаа бичээрэй. Жишээ
нь: замын түгжрэл, найзууд, ажил гэх зэргээр яг юунаас бол уурласнаа цаасан
дээр буулгаарай. Ингэснээр гэм зэмгүй хэн нэгэн "уур бухимдлын бай”
болохоос сэргийлж чадна.

4-р
алхам. Нөхцөл байдлыг тунгаа. Сэтгэл хөдлөлөө түр хойш нь тавиад оюундаа
тунгаагаарай. 

–      
Та маргааш ч гэсэн уурласаар байх болов уу? 

–      
Тийм байж болох л юм.

–      
Одоогоос долоо хоногийн дараа яах бол?

–      
Магадгүй ээ.

–      
Тэгвэл нэг сарын дараа?

–      
Үгүй л болов уу.

–      
Тэгвэл нэг жилийн дараа?

–      
Өнөөдрийн асуудлын талаар санаж байна гэж бодохгүй л байна шүү.

Н.Должин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж