&#34Хөсөгтөн&#34 Сингапурт зочиллоо

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

&#34Хөсөгтөн&#34 Сингапурт зочиллоо

“Хөсөгтөн” хамтлаг “VOICES – A Festival of Song” олон улсын урлагийн их наадамд оролцлоо

"Хөөмийн олон улсын симпозиум" наадмаас гранпри, шагнал, БНСУ-ын Чежү аралд зохиогдсон "Урлагийн олимп"-иос алтан медаль, ОХУ-ын Буриадын Улаан-Үдэд болсон "Газар дэлхийн амьсгаа" олон улсын ардын хөөмийчдийн их наадмаас гранпри шагнал хүртэж байсан Монголын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг анх удаа Сингапурын алдарт “Esplanade” театрт болсон “VOICES-А Festival of Song” олон улсын урлагийн их  наадамд амжилттай оролцов. Алдарт “Esplanade” театрын тайзнаа Монголын язгуур урлагийн гайхамшиг, хөөмийн урлаг, үндэсний олон төрлийн хөгжмийн ур чадварыг харуулж, Монголынхоо соёл, урлаг, уран бүтээлчдийг Сингапурын болон гадаадын олон нийтэд таниулах, сурталчлах энэхүү санаачилгыг Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын Сингапурт суугаа ЭСЯ-ныхан ихээхэн дэмжиж тусалжээ.

Сингапурт суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа энэ үеэр “Норовбанзад” сангийн зүгээс "Хөсөгтөн" хамтлагийнханхан бэлэг болгож, “Сентоса” арлаар аялах зардал гардуулсныг дамжуулан өгсөн байна.

Эх сурвалж: www.URLAG.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж