
Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотын Я.Мөнхчулууны нэрэмжит кино театрын урд ганцаар торойн ургадаг Улиас модыг кино театрын хамт олон, нутгийн хүүхдүүдийн хамтаар чимжээ. Мод чимэглэхэд оролцсон хүүхдүүд кино театрт Хүүхэлдэйн кино үзэж баярласан байна.