Google гар утасны видеочат нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Google гар утасны видеочат нээлээ

Google компани Android системтэй смартфон хэрэглэгчдэд зориулан видеочат нээсэн тухайгаа өөрийн албан ёсны сайтдаа мэдэгдлээ. Видеочатыг Google Talk үйлчилгээгээр авах бөгөөд Gmail шуудангийн видео холбоогоор холбогдож аж.
Эхний ээлжинд Android 2, 3 болон 4 үйлдлийн системтэй Nexus S смартфон эзэмшигчид Google Talk үйлчилгээг ашиглаж болох юм. Видеочатаар ярихын тулд дэлгэцийн баруун талд байрлах Google Talk бичгийн дэргэдэх видеокамерийн дүрс дээр дарахад хангалттай.
Цаашдаа Android 2.3 болон түүнээс дээш үзүүлэлттэй үйлдлийн системтэй смартфонууд энэ үйлчилгээнд хамрагдах юм. Google нь Apple компанийн жишгээр видеодуудлага хийх үйлчилгээг нэвтрүүлж байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж