Терракота дайчдын үнэн төрх

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Терракота дайчдын үнэн төрх

Нийтлэлийг: БРУК ЛАРМЕР


Гэрэл зургийг: О. ЛУИС МАЗЗАТЕНТА

Хятадын зүрхэн тушаа
Сиань хотын ойролцоох нэгэн тосгонд
агуу их сэргээн босголтын
ажил өрнөж байна. Цооногийн гүнд дунд эргэм насны гурван эмэгтэй хүн төрөлхтний
түүхэн дэх хамгийн ер бусын бүтээлийг эвлүүлэн бөхөлзөнө. Тэдний нэг болох 57
настай гэхэд хөгжилтэй, эрчтэй Ян Жунжун сайртсан гартаа барих хэлтэрхийг
эргүүлж тойруулснаа хэрэгтэй газарт нь эвлүүлж тавих нь тэр. Бусад нь түүнийг
сайшаан, инээлдэх нь нэгэн тосгоны цэнгэлтэй үдшийг санагдуулна. Угтаа Ян болон
түүний нөхөд 2200 жилийн тэртээх Хятадын анхны эзэн хаан Чин Ши Хуан Дигийн
булшийг сахигч дайчдын баримлыг эвлүүлж байгаа нь энэ юм.

Ян болон түүний хамтрагчид
шавар ганц дайчныг эвлүүлэх гэж олон өдрийг бардаг ч өнөөдөр хэдхэн цагийн
дотор дуусчээ. 1974 оноос буюу Сиань тосгоны тариачид худаг ухаж байгаад
баримлан толгой олсноос хойш өнөөг хүртэл энэ ажилд зүтгэж буй Ян “Би гоц гойд
авьяастай хүн биш л дээ. Гэхдээ миний гараар дамжаагүй дайчин эрийн баримал гэж
бараг үгүй дээ” гэв. Олон мянган дайчдыг сэргээн босголцсон Ян тусгай уутанд
битүүмжилсэн шавар толгойн сүүлчийн эмтэрхийг олоод эргэлзэж сууна. Уутны
цаанаас үзэгдэх ягаан, улаан өнгө бол терракота баримлын өөрийнх нь өнгө юм.

Сиань хотын терракота музей
дэх нэгэн жигд өнгөтэй үзмэрүүд бол хорвоог энэ насандаа төдийгүй хойд насандаа
ч мөнхөд захирах гэсэн эзэн хааны мөрөөдлөөр сууриа тавьжээ.

үргэлжлэлийг: http://nationalgeographic.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж