П.Ганхуяг Засаг дарга хэвээр үлдэв

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

П.Ганхуяг Засаг дарга хэвээр үлдэв

Дорноговь
аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан арванхоёрдугаар сарын 3-4-нд болж,
аймгийн Засаг дарга П.Ганхуягийг огцруулах шийдвэр гаргаж түүнийгээ
Ерөнхий сайдад уламжилсан юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээрх шийдвэртэй
танилцаад хүлээн авах боломжгүй хэмээн үзэж, шийдвэрийг нь буцаажээ.
Тиймээс Дорноговь аймгийн Засаг даргаар П.Ганхуяг хэвээр үлдсэн юм
байна.

Сануулахад, Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаас
Засаг дарга П.Ганхуягийг огцруулах үндэслэлдээ таван зүйлийг онцолсон
бөгөөд үүнд Засаг дарга П.Ганхуягийн үйл ажиллагааны хөтөлбөр, орон
нутгийг 2016 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, сонгуулиар дэвшүүлсэн
мөрийн хөтөлбөрийн биелэлт муу. Тэдгээрийг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн.
Мөн зарим сумын Засаг даргын буруутай үйлдлийг хаацайлж,
өөгшүүлдэг, тендер болон газар өмчлүүлж ашиглуулахтай холбоотой хууль
бус үйлдлийг хийсэн гэж үзсэн байсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж