
Сануулахад, Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаас Засаг дарга П.Ганхуягийг огцруулах үндэслэлдээ таван зүйлийг онцолсон бөгөөд үүнд Засаг дарга П.Ганхуягийн үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийг 2016 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт муу. Тэдгээрийг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн. Мөн зарим сумын Засаг даргын буруутай үйлдлийг хаацайлж, өөгшүүлдэг, тендер болон газар өмчлүүлж ашиглуулахтай холбоотой хууль бус үйлдлийг хийсэн гэж үзсэн байсан юм.
Г.ДАРЬ